АН-ынхан хугацаагүй завсарлага авна гэсэн нь С.Ганбаатарын уурыг хүргэж мэдэх нь
Шинээр томилогдох сайд нарт эсрэг санал өгнө
хэмээн УИХ-ын чуулганаас завсарлага авч хуралдсан АН-ын гишүүд өчигдөр МАН-ын
бүлгийн дарга Ө.Энхтүвшинд албан бичиг өгчээ. Ингэж хоёр талд хуралдсаар байх
хооронд багш нарын цалинг нэмэх, үнийн өсөлтийг тогтворжуулж, бууруулна хэмээн
МҮЭХ-нд амласан амлалт нь хойшилсоор байна.
Шинээр томилогдох сайд нарт эсрэг санал өгнө
хэмээн УИХ-ын чуулганаас завсарлага авч хуралдсан АН-ын гишүүд өчигдөр МАН-ын
бүлгийн дарга Ө.Энхтүвшинд албан бичиг өгчээ. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг
эзгүй байгаа тул дэд дарга Л.Гантөмөр уг бичгийг хүргүүлсэн байна. Үүнд,
ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сануулж байсанчилан хамтарсан Засгийн газар нэгэнт
тарсан тул тэргүүн шадар сайд, шадар сайдын суудал ямар ч хэрэггүй гэж үзэж
байгаагаа бичжээ. Мөн УИХ-ийн гишүүдээс сайдын албан тушаалд нэг ч хүн
сонгохгүй байхыг хүсчээ. Хэрэв МАН дээрх шаардлагыг биелүүлэхгүй гэвэл АН-ын
гишүүд байнгын хороо болон УИХ-ын чуулганаас хугацаагүй завсарлага авна
хэмээсэн байна. Тэдний энэ мэт хурц шаардлагын хариуд ямар үйлдэл хийхээ
шийдэхээр МАН-ын удирдах зөвлөлийнхөн хуралдсаар байна. Ингэж бие биедээ
тунирхаж, хоёр талд хуралдсаар байх
хооронд Засгийн газар, УИХ-ын шийдэх ёстой олон асуудал хүлээгдэж байна.
Ялангуяа багш нарын цалинг нэмэх, үнийн өсөлтийг тогтворжуулж, бууруулна хэмээн
МҮЭХ-нд амласан амлалт нь хойшилсоор байна. Тиймээс С.Ганбаатар Засгийн газраа
бүрдүүлж чадахгүй, хэлсэн хугацаандаа үнийн хөөрөгдлийг бууруулах ажлын хэсэг
байгуулахгүй байгаад дургүйцэн дараагийн тэмцлийн хэлбэрт шилжихийг үгүйсгэхгүй
юм. Үүнээс гадна сайд нарын асуудлаас болж хоёр талд муудалцаж байх хооронд
Дарханд газ дэлбэрч, гэр нь шатсан хүмүүст хэрхэн туслах талаар Засгийн газар хуралдахгүй байгаа тул ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар
хэлсэн юм.
Б.Баяр