"Шарын гол" ХХК-ий удирдах зөвлөл хуралдаж ТУЗ-д байсан
ноён Ian Spence-ийг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд BHP Billiton
компанид стратегийн орлогч захирал байсан ноён Graham Chapman-г
томилсон байна.

“Шарын гол” ХК-ийн нүүрсний уурхайн нөөцийг 146.3 сая тонн хэмээн тооцоолсныг Ашигт Малтмалын Газраас баталгаажуулж, Монголын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байна. Шарын голын нүүрсний уурхайн өрөмдлөгийн ажлыг 2010 онд хийж дуусгасны дараа 2011 оны сүүлээр хайгуулын ажлыг JORC стандарын дагуу явуулснаар хагас битумтай тослог нүүрсний нөөцийг 374 сая тонн гэж тогтоогоод байсан. Энэ нь өмнөх нөөцөөс хоёр дахин их хэмжээ юм. Шарын голын уурхайн нөөц ийм их хэмжээтэй тогтоогдсон нь гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө тус компаний удирдах зөвлөл хуралдаж ТУЗ-д байсан ноён Ian Spence-ийг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд BHP Billiton компанид стратегийн орлогч захирал байсан ноён Graham Chapman-г томилсон байна. Graham Chapman нь Их Британи улсын иргэн бөгөөд Монголд нүүрсний төсөл хэрэгжүүлж буй Канадын компани болох Hulaan корпорацийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, нүүрсний үйлдвэрлэлийн болоод бизнес хөгжлийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.
Б.Баяр