УДЭТ-т сонсголын бэрхшээлтэй бүсгүйчүүдийн “Miss deaf Mongolia 2012” тэмцээн яг одоо
болж байна. Жил бүр уламжлал болон зохиогдож байгаа энэ тэмцээнд 100 гаруй
бүсгүй оролцохоор бүртгүүлжээ. Дэлхийн олон оронд ийм төрлийн тэмцээн
зохиогддог бөгөөд усны хувцастай, гоёлын даашинзтай үзүүлбэр гэх зэрэг шалгууруудтай
байдаг. Тус тэмцээнд түрүүлсэн гоо бүсгүй АНУ-ын Лас Вегас хотноо зохиогддог олон улсын гоо бүсгүйчүүдийн
тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Өнгөрсөн жил гранприйн эзнээр "Шилмэл загвар
төв"-ийн
загвар зохион бүтээгч М.Батчимэг тодорч байжээ. “Мiss
deaf Моngolia 2012” тэмцээний фото сурвалжлагыг удахгүй хүргэх болно.
Б.Баяр

