2009 онд П.Сумъяажав гэгч нь найз Д.Бямбадоржтой хамт 11 сая төгрөгийн төлөө танилынхаа гэрт нэвтрэн, 8-12 насны хоёр охиныг хүчиндэж, дүүг нь хөнөөсөн билээ.

2009 онд П.Сумъяажав гэгч нь найз Д.Бямбадоржтой хамт 11 сая төгрөгийн төлөө танилынхаа гэрт нэвтрэн, 8-12 насны хоёр охиныг хүчиндэж, дүүг нь хөнөөсөн билээ. Харин эгчийнх нь хоолойг хутгаар хэрчин эрэмдэг болгон орхисон юм. Гэвч тэднийг насанд хүрээгүй хэмээн гурван шатны шүүхээр үзэн, өршөөлийн хуульд хамруулаад сулласан. Харин уг хэргийн дараа П.Сумъяажав нь “Зууны мэдээ” сонинд “ Би аймшигт хэрэг үйлдсэн нь үнэн. Гэхдээ намайг өршөөсөн төрдөө баярлалаа. Мөн би дүүг нь Бямбадорж эгчийг нь нухсан” хэмээн ярилцлага өгч байв. Гэтэл тэр өнгөрсөн долоо хоногт дахин танхай хэрэгт холбогдсон байна. Түүний хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг