2010 оны есдүгээр сарын 2-нд “Гал үндэстэн” холбооны гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан билээ.

2010 оны есдүгээр сарын 2-нд “Гал үндэстэн” холбооны гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан билээ. Тиймээс тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, С.Самбуу, Н.Баяраа, Н.Батбаатар нарын дөрвөн хүн хүнийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Харин тус дүүргийн шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хянан, хэргийн материал дутуу, яллах материал хангалтгүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Б.Чимэг