Энэ сарын 22-нд Дархан-Уул аймгийн Дархан хот буюу арванхоёрдугаар багийн шинэ хорооллын 14 дүгээр байрны долоон давхрын 26 тоотод газ дэлбэрч, нэг гэр бүлийн гурван хүн хүндээр гэмтсэн золгүй явдал гарсан билээ.

Энэ сарын 22-нд Дархан-Уул аймгийн Дархан хот буюу арванхоёрдугаар багийн шинэ хорооллын 14 дүгээр байрны долоон давхрын 26 тоотод газ дэлбэрч, нэг гэр бүлийн гурван хүн хүндээр гэмтсэн золгүй явдал гарсан билээ. Тус айл гэртээ “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ хадгалж байсан бөгөөд таван литрийн баллонтой хийн түлш нь дэлбэрсэн байна. Гэвч “Дашваанжил” компани хэргийг өөрсдөөсөө зайлуулж, иргэдэд бурууг тохож байсан. Харин уг дэлбэрэлтийн дараа хэргийн газар Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын шинжээчид ажиллаж, шалгалт хийжээ. Шалгалтаар “Дашваанжил” ХХК дүрэм журмаа ноцтой зөрчсөн болохыг тогтоосон байна. Учир нь тус компани хийн баллоныг мэргэжлийн хүнээр өөрсдөө очиж суулгаж өгөх ёстой байтал энэ талаар мэдлэггүй хүнээр баллоныг суулгуулсан байжээ. Мөн хийн баллоныг орон сууцны хоёрдугаараас дээш давхарт байрлуулахыг хориглох журмыг зөрчсөн байна. Түүнчлэн дэлбэрсэн хийн баллон нь ашиглалтын хугацаа заасан бичиг, тэмдэглэгдээгүй байсан аж. Харин осол гарсан барилгад хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж акт тогтоожээ.
Б.Чимэг