Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарын гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ дөнгөж сая гаргалаа.

Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарын гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ дөнгөж сая гаргалаа. Бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд, Г.Уянгад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүний нөхөр А.Баатархуягт холбогдох хэргийг хэвээр үлдээжээ. А.Баатархуяг хяналтын шатны шүүхэд хандах эсэхээ одоогоор шийдээгүй байна. Г.Уянгын хэргийг хэрэгсэхгүй болгосноор тэрээр ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа аж. Хуралд илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, улсын яллагчаар Ж.Чимгээ, өмгөөлөгчөөр С.Хишигбат нар оролцлоо. Хэргийг сануулбал, Г.Уянга нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан. Мөн түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн нь шүүхийн хаалга татахад хүргэсэн байна.
Б.Чимэг