Балбын нийслэл Катманду хотод төрийн мэдэлд байдаг “Nepal Oil
Corporation” компани шатахууны үнээ нэмснээс болж үймээн дэгдээд байгаа
юм.Одоогоор Балбын шоронд хоригдож байгаа Монголын улсын иргэн
Б.Баяндэлгэрийн тухай тодорхой мэдээлэл ирээгүй байна. Тус хотод болж
байгаа үймээний талаар мэдээлэл ч хомс, хаалттай байгаа юм.

Балбын нийслэл Катманду хотод төрийн мэдэлд байдаг “Nepal Oil Corporation” компани шатахууны үнээ нэмснээс болж үймээн дэгдээд байгаа юм. Оюутнууд болон Засгийн газрын сөрөг хүчний намынхан өчигдөр замын хөдөлгөөнийг зогсоож, дэлгүүр болон албан газруудыг хаасан аж. Өнөөдөр өглөө эрх баригч Маоист болон бусад намын төлөөлөгчид онц байдал зарлах, шатахууны үнийг өсгөсөн шийдвэрээ цуцлах эсэх талаар ярилцсан байна. Гэсэн ч дорвитой шийдвэрт хүрээгүй аж. Хэрэв бямба гарагийн өглөөний 10 цаг гэхэд Засгийн газар үнийг буулгахгүй бол инженерийн мэргэжлээр сурдаг арван оюутан өөрсдийгөө “Nepal Oil Corporation” компаний байрны өмнө өөрсдийгөө шатаана гэж мэдэгдээд байгаа. Катмандуд дизель болон киросин түлш литр нь 1,06-ээс 0,94 доллар, бензин 1,31-ээс 1,34 доллар болж өссөн байна.
Одоогоор Балбын шоронд хоригдож байгаа Монголын улсын иргэн Б.Баяндэлгэрийн тухай тодорхой мэдээлэл ирээгүй байна. Тус хотод болж байгаа үймээний талаар мэдээлэл ч хомс, хаалттай байгаа юм.

Өчигдөр оюутнууд замын хөдөлгөөнийг хаасны дараа төв зам дээр үдийн цайгаа ууж байна.

Уран зургийн мэргэжлээр сурдаг залуус зам дээр зураг зурж Засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлж байна.