Хятадын судлаачид Монголын эзэн хаан Чингис хааны генийг хадгалж
байгаа газар нутаг буюу Хятадаас Каспийн тэнгис хүртэлх нутаг дэвсгэрт
судалгаа хийсэн тухай
www.stapravda.ru
вэб сайтад мэдээлжээ. Өнгөрсөн 800 гаруй жилд хааны үр хойч маш олон
болж үржсэн бөгөөд тухайн үед эзэлсэн өргөн уудам газар нутгаар тархан
суурьшсан юм. Монгол угсаатны бүлгийг ерөнхийд нь судлахад энэ судалгаа
их нэмэр болжээ.

Хятадын судлаачид Монголын эзэн хаан Чингис хааны генийг хадгалж байгаа газар нутаг буюу Хятадаас Каспийн тэнгис хүртэлх нутаг дэвсгэрт судалгаа хийсэн тухай
www.stapravda.ru вэб сайтад мэдээлжээ. Өнгөрсөн 800 гаруй жилд хааны үр хойч маш олон болж үржсэн бөгөөд тухайн үед эзэлсэн өргөн уудам газар нутгаар тархан суурьшсан юм. Монгол угсаатны бүлгийг ерөнхийд нь судлахад энэ судалгаа их нэмэр болжээ. Судлаачид Чингис хааны 34 дэх үе залгамжлагчийн генийг өнөөгийн үр хойч буюу монгол угсаатнуудын цусны дээжтэй тулгаж үзжээ. Тэрбээр Сөнд овгийн иргэн байсан бөгөөд Өвөр Монголд харьяалагддаг нэгэн аж. Судлаачид бусад овгийнхны цусыг энэ төрлийн гентэй харьцуулж үзэхэд ойролцоо байсан ч тус овгийнхон бусдыгаа бодвол хамгийн цэвэр цустай байжээ.
Олон төрлийн судалгаа, баримтаас харахад Хятадын Шинжаань, Уйгарын автономит улсын нутагт нийт 10-16 сая монгол угсаатан аж төрдөг. Түүнчлэн Оросуудын зарим хэсэг нь монгол угсаатан гэдгийг баталжээ. Чингис хааны генийг хадгалж яваа улс, үндэстнүүд нь Буриад, Халимаг, Тува, Казах гээд бий. Гэвч эдгээрээс Алтайн нурууны оршин суугчид нь хамгийн их нийцсэн буюу 8.3 хувийн ижилсэлтэй гарч байсан гэнэ.