АН шадар сайдуудын орон тоо байх хэрэггүй мөн УИХ-ын гишүүдийг
сайдын ажил хийлгэхгүй байхыг шаардаж байсан. Тэгвэл АН-ын гишүүд МАН-ын сайдын
суудалд нэр дэвшүүлсэн гурван УИХ-ын гишүүнийг Засгийн газрын
бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрсөн бичиг хүргүүлжээ.

Засгийн газар болон УИХ-ын чуулганы үйл ажиллагааг гацаанд оруулаад байгаа шинэ сайд нарын асуудлаар АН-ын гишүүд МАН-д дахин бичиг хүргүүлжээ. Өмнө нь шадар сайдуудын орон тоо байх хэрэггүй мөн УИХ-ын гишүүдийг сайдын ажил хийлгэхгүй байхыг хүссэн юм. Тэгвэл дөнгөж сая тэд МАН-ын удирдах зөвлөлд нааштай хариу бичиг илгээсэн байна. Үүнд МАН-ын сайдын суудалд нэр дэвшүүлсэн гурван УИХ-ын гишүүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж болох юм хэмээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарыг томилоход эсэргүүцэхгүй гэдгээ ийнхүү мэдэгдлээ. Тиймээс энэ бичгийг хүлээж авсан МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд яг одоо ямар хариу өгөхөө шийдэхээр хуралдаж байгаа. АН бага ч гэсэн буулт хийсэн болохоор МАН ч мөн тохиролцоонд хүрэхийн тулд нааштай хариу өгөх хэрэгтэй болоод байна.