Өнөөдөр 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн төвд “Дархан гурил тэжээл” компанийн 100 тонн улаан буудай хадгалж байсан элеварторт дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн. Дэлбэрэлтийн улмаас элеваторын таг унаж, тус аж ахуйн дотоодын үйл ажиллагаандаа ашигладаг төмөр зам дээр унажээ. Үүний улмаас хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Нэг нь толгойдоо оёдол тавиулж, нөгөөгийнх нь бие зүгээр байгаа аж. Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр газар дээр нь очиж ажиллахаар замдаа гарчээ. Аймгийн удирдлагын өгсөн мэдээллээр элеваторын үйл ажиллагааны технологи алдагдсан байж болзошгүй гэнэ.
б.Чимэг