Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БСШУЯ-аас их, дээд сургуулиудыг аттестатчлалд хамруулсан билээ. Тус аттестатчлалаар Хантайшир, Гүүр, Олимп, Эко Ази, Монгол фермер зэрэг таван сургуулийг бүрмөсөн хааж, Хангай, Гурван тамир, Далай ван, Монгол Солонгосын коллеж гэсэн дөрвөн сургуульд магадлан итгэмжлэл олгосон. Шаардлага хангаагүй таван сургуулийг үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоох байсан ч долдугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Учир нь хаагдсан дээд сургуулиудын 5000 гаруй оюутнуудыг шилжүүлэх сургууль хомсдолтой байгаа аж.
Б.Чимэг