зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун: Нүүрс хийжүүлэх үйлдвэр барих хэрэгтэй

2012-1-26
0
ЖИРГЭХ
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай нефтийн бүтээгдэхүүний өнөөгийн байдал, өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг дотооддоо хямд үйлдвэрлэх боломжийн талаар ярилцлаа.
   Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай нефтийн бүтээгдэхүүний өнөөгийн байдал, өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг дотооддоо хямд үйлдвэрлэх боломжийн талаар ярилцлаа.

- Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас хангадаг. Сүүлийн үед им­портын түлшний үнэ огцом нэмэгдсэнтэй уялдан өр­гөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүн болон үйлчил­гээний үнэ хөлс өслөө. Ер нь манай улс хэзээ энэ ха­раат байдлаас салах вэ?

- Түлшний хараат байд­лаас салж, бүхий л боломж бололцоогоо ашиг­лан неф­тийн бүтээг­дэхүү­нийг до­тооддоо үйлдвэрлэх нь  нэн шаардлагатай шийд­вэр­лэх асуудал болоод бай­гааг хүн бүхэн мэдэж байгаа. Иймээс Үндэсний хөгжил, шинэт­гэлийн хорооноос ний­гэм эдийн засгийн хөгж­лийн үндсэн чиглэлд нефть бо­ловсруулах үйлдвэрийг оруулж тодорхой шийдлийг Засгийн газар, УИХ-аар батлуулсан.

   Газрын тос боловсруулах үйлд­вэрийг хоёр чиглэлээр хувааж авч үзэж болно. Нэгдүгээрт, дотоодын болон импортын нефть боловсруулах төслүүд, хоёрдугаарт, нүүрс боловс­руулж химийн аргаар түлш үйлдвэр­лэх төслүүд. Манай хорооноос бо­ловсруулж 2009 онд Засгийн газраас батлуулсан нэн тэргүүнд хэрэгжүүлэх 26  томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн жагсаалтад энэ хоёр чиглэлийн төслүүд хоёулаа орсон байгаа. Үйлдвэрүүдийн ТЭЗҮ хийх, санхүүжилтийг олох, бизнесийн загварт манай үндэсний компаниуд, гадаадын хөрөнгө оруулагч нар хамтран ажиллаж, импортын болон дотоодын нефть боловсруулах чиглэлээр одоо гурван төсөл бэлт­гэгд­сэн бөгөөд хамгийн том нь Дар­ханы, Японы санхүүжилтээр босох нефть боловсруулах үйлдвэр байгаа. Үүний хүчин чадал нь  нэг сая гаруй тоннын хүчин чадалтай. Дотоодын газрын тосны үйлдвэрүүдийн төслүүд Зүүнбаян, Дорнодын чиглэлд боловс­руулагдсан. Гэхдээ манай өөрийн газрын тосны эх үүсвэрийн хэмжээ бага тул, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан шатахуун үйлдвэрлэх тохиолдолд манайд элбэг байгаа нүүрсийг хийжүүлэх, шингэ­рүүлэх боломжийг ашиглаж өсөн нэ­мэг­дэж байгаа дотоодын хэрэгцээг нүүрс боловсруулах замаар шата­хуун үйлдвэрлэж хараат байдлаас бүрэн ангижирч болно. Ийм бүрэн боломж­той. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой гэдгийг бодлогын хувьд баталсан бөгөөд нүүрсийг хийжүүлж нефтийн бүтээгдэ­хүүн үйлдвэрлэх төслүүд хэрэгжих шатандаа ойртож байна.

  Хэрэгцээний хувьд гэвэл одоо нэг сая орчим тонн шатахуун импортоор авч байгаа боловч сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай, барилгын салбар түлхүү, хурдацтай хөгжиж улмаар зонхилох салбаруудын нэг болсон. Энэ салбар маань нефтийн бү­тээгдэхүүнийг ялангуяа дизель түлшийг ихээхэн хэмжээгээр хэрэг­лэдэг. Эдгээр салбарын их бүтээн бай­гуулалтыг дагаад нефтийн бү­тээгдэхүүний хэрэглээ улам л нэмэгдэх тул ийм төрлийн үйлдвэ­рүүдийг барьж ашиглалтад оруулах нь нэн чухал зорилт юм.

- Та сая хэллээ, үндсэн чиглэл нь нефть боловсруулах болон нүүрсийг хийжүүлж бүтээг­дэхүүн гаргах гэж. Энэ талаар тодруу­лахгүй юу?

- Өнөөгийн байдлаар манай улсад хэд хэдэн гадаадын болон дотоодын компаниуд Тамсагын сав газарт нефтийн хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Олборлож байгаа хэмжээ нь харьцан­гуй бага байгаа тул дангаараа манай улсын нефтийн бүтээг­дэхүү­ний хэ­рэглээг хангана гэж хэлэхэд хэцүү. Тус салбарын мэргэжилт­нүү­дийн гар­га­сан таамгаар 2020 он гэхэд манай улсын нефтийн бүтээгдэ­хүүний хэ­рэг­лээ 3-5 сая орчим тонн,үүний гу­рав­ны хоёр нь дизелийн түлш, гурав­ны нэг нь бензин байх нь. Харин ту­хайн үед манай улс  800.000 тонн ор­чим нефть олборлоно. Энэ нь 560 мян­ган тонн нефтийн бүтээг­дэхүүн гэ­сэн үг бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэ­рээний дагуу манай талд ногдох хэм­жээ дээрх хэмжээний тал орчим нь байх болно. Иймд манай улсын ирээ­дүйн хэрэглээг өөрийн нефтээр дан­гаараа хангах ямар ч боломжгүй юм.

  Иймээс дотоодын хэрэглээгээ бид өөрсдөө бүрэн хангахын тулд бүхий л боломж, бололцоогоо ашиглах хэ­рэгтэй. Нефть боловсруулах чиг­лэ­лээс гадна бидний анхаарлыг онцгой татаж байгаа нь нүүрсийг хийжүүлж улмаар нефтийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх явдал. Манай улс нүүрсний арвин нөөцтэй, нийтдээ 150 тэрбум тонн нөөц тогтоогдоод байгаа. Үүнээс 130 тэрбум тонн нь хүрэн нүүрс юм. Хү­рэн нүүрс нь коксжих чанарын нүүр­сийг бодвол чанар муу, үнэ хямд, тээвэрлэлтийн зардлаасаа болоод гадагш нь экспортлох боломжгүй гэж үздэг. Харин хүрэн нүүрсний нөөц дээр тулгуурлан дотооддоо нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн сайн хувилбар юм.

- Нүүрс хийжүүлэх төсөл олон хүний сонирхлыг татаж хүлээлт үүсгэж байгаа л даа. Энэ  төс­лийг хэрэгжүүлэхэд зардал мөн­­гөний хувьд хэр их байх вэ?

- Одоогийн яригдаж байгаагаар нүүрсийг боловсруулан 400 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэх үйлдвэрийн  өртөг хоёр тэрбум орчим ам. доллар гэсэн тооцоо бай­даг. Технологийн хувьд бүрэн ший­дэгд­сэн. Нэг баррель нефтийн үнэ 70-80 ам.доллар байхад нүүрсийг хийжүүлж нефтийн бүтээгдэхүүн гаргах нь эдийн засгийн хувьд ашиг­тай гэж мэргэжилтнүүд үздэг. Өнөө­дөр дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ 100 ам.доллар байна, үнэ үүнээс буурах төлөв харагдахгүй байгаа. Тэгэхээр ийм үйлдвэр барих нь ашигтай болж таарч байгаа юм.

   Нүүрсийг хийжүүлэн дизелийн түлш болон бензин үйлдвэрлэх үйлдвэрлэлийн технологи нь ялгаатай байдаг учраас манай улсын ирээдүйн нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний өсөлттэй уялдуулан дээрх хэмжээний нүүрс хийжүүлэх үйлдвэрийг дизель болон бензин үйлдвэрлэх чиглэл тус бүрд хэд хэдэн үйлдвэр барих шаардлагатай нь харагдаж байгаа  юм.

- Нүүрсийг хийжүүлснээр түлш гаргаж авахаас гадна Улаан­баатарын утааг бууруулж бол­но гэж мэргэжилтнүүд ярих юм. Тийм боломж үнэхээр бий юү?

- Монголчууд бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх нь маш чухал юм. Нефтийн бүтээгдэхүүний хувьд нефть боловсруулах үйлдвэр, ялан­гуяа нүүрс хийжүүлж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүү­дийг барьж ашиглалтад хурдан оруулах хэрэгтэй байна. Иймэрхүү хэмжээний том төслийг хэрэгжүүлж чадах үндэсний компаниуд нь мэдээж  чадварлаг боловсон хүчний нөөцтэй, санхүүгийн чадвартай, хөрөнгө оруу­лагчдын итгэлийг хүлээсэн компани  байх нь ойлгомжтой юм. Мэдээж төр засгийн оролцоо, дэмжлэг ч хэрэгтэйг ойлгож байгаа.Бид хоёр өнөөдрийн чухал асуудал болоод байгаа нефтийн бүтээгдэхүүний талаар л голчлон ярилаа.Нүүрс хийжүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээс өөр бусад үнэ цэнэтэй бүтээгдэхүүн гаргаж болно. Жишээ нь, хийн түлш болон химийн үйлд­вэрийн түүхий эд болох төрөл бүрийн бодисууд  гэх мэт. Хийн түлшээ ашиг­лаад бүхний толгойн өвчин болоод байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж болно, химийн бодисуудыг ашиглан нэмүү өртөг шингэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж болно. Төрөл бүрийн хуванцарууд, бордоо, эмийн бүтээгдэхүүн байж болно. Иймээс энэ салбарыг дэмжи­хийн тулд хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, тат­варын таатай орчныг тогтворжуу­лах, их хэмжээний тоног төхөөрөм­жийг оруулж ирэхэд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлага гарна.
- Ярилцсанд баярлалаа.
Н.Энхбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
    5 цаг 18 мин
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
    8 цаг 29 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
    8 цаг 32 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
    8 цаг 43 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    8 цаг 51 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    9 цаг 0 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    9 цаг 19 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    9 цаг 31 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    9 цаг 56 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    10 цаг 47 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    10 цаг 54 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 57 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    11 цаг 43 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    12 цаг 18 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    12 цаг 26 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    13 цаг 3 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    13 цаг 16 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    13 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    13 цаг 37 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    13 цаг 59 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК