Өнөөдөр
УИХ-ын чуулган 10 цагт эхлэх байсан ч АН завсарлага авсан тул хойшлоод
байсан. АН гурван сайдыг зөвшөөрч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
У.Хүрэлсүх тэргүүн шадар сайдаас нэрээ татаж хоёул буулт хийсэн тул
маргааш 10 цагт УИХ-ын чуулган хуралдахаар болжээ.

Өнөөдөр УИХ-ын чуулган 10 цагт эхлэх байсан ч АН завсарлага авсан тул хойшлоод байсан. АН гурван сайдыг зөвшөөрч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүн шадар сайдаас нэрээ татаж хоёул буулт хийсэн тул маргааш 10 цагт УИХ-ын чуулган хуралдахаар болжээ. Үүнээс өмнө Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, тэргүүн шадар сайдын албан тушаалгүй болгож байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлаар хуралдаж байна. Мөн Эдийн засгийн байнгын хороогоор Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн асуудлыг ярилцаж байна. Эдгээр байнгын хорооноос гарсан дүгнэлтийг маргааш УИХ-ын чуулганд танилцуулж, шинэ сайд нарыг тус бүрээр нь хэлэлцэж санал хураах юм.