Хүйтний эрч эрс
чангарч зарим нутгаар шөнөдөө хасах 48 хэмд хүрнэ хэмээн Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж
байна. Энэ сарын 29-нөөс 30-ны хооронд манай ихэнх нутгаар бага зэргийн цас
орж, цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 43-48, өдөртөө 29-34 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Хараа, Ерөө, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 36-41,
өдөртөө 24-29 хэмд хүрнэ. Бусад нутгаар шөнөдөө 28-33, өдөртөө 21-26 хэм хүйтэн
байна. Хүйтний эрч ирэх долоо хоногоос багасах бөгөөд малчид ард иргэдийг энэ
өдрүүдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.