Хүйтний эрч чангарсантай холбогдуулан гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр шатах дуудлага эрс нэмэгдсэнийг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хүйтний эрч чангарсантай холбогдуулан гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр шатах дуудлага эрс нэмэгдсэнийг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна. Өнгөрсөн хоногт Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Автозасварын заводын 10х45 метрийн хэмжээтэй 29 айлын нийтийн орон сууцанд гал гарчээ. Галын улмаас 12 айлын орон сууц, эд хогшлын хамт шатсан байна. Аврах, гал унтраах арав, 14, 30 дугаар ангиуд галын голомтот ажиллан, нийтдээ 52,5 тн ус, 331 литр шатахуун зарцуулжээ.
Б.Чимэг