Шувууны томуу гарсан орноос хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ
Шувууны томуу
гарсан орноос хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ
Он гарсаар
Камбож, Египет, Индонез улсын 2-5 насны гурван хүүхэд нас бараад байна. Шувууны
томуу буюу H5N1 вирусийн
тархалтаар Номхон далайн баруун болон Зүүн Өмнөд Азийн орнууд тэргүүлж байгаа.
Удахгүй баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний бараа бүтээгдэхүүний
импорт нэмэгдэнэ. Хэрвээ манай зүгээс хяналт муу бол өвчин орж ирэх эрсдэл их
бий. Тиймээс гахай, тахай тэдгээрийн гаралтай хүнс, тэжээл, түүхий эдийг
халдвар гарсан улсаас импортлохыг тодорхой хугацаагаар хязгаарлахаар болсон
байна. Хил, гааль боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийг ариутган,
халдваргүйжүүлэх, зорчигчдыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, халууныг нь
хэмжих зэргийг ГЕГ, ХХЕГ, МХЕГ хамтран хийхээр болжээ.
Т.Хулан