Өнөөдөр эрх баригч намууд шинэ сайд нарыг томилох асуудлаар тохиролцсон
тул УИХ-ын чуулган хэвийн үйл ажиллагаагаа явуулж хуралдана.

Өнөөдөр эрх баригч намууд шинэ сайд нарыг томилох асуудлаар тохиролцсон тул УИХ-ын чуулган хэвийн үйл ажиллагаагаа явуулж хуралдана. МАН-аас сайдын суудалд нэр дэвшүүлсэн хүмүүсийг нэг бүрчлэн авч хэлэлцэн санал хураах юм. Мөн тэргүүн шадар сайдын албан тушаалыг Засгийн газрын бүтцээс хасаж байгаа тул үүний тогтоолын төслийг батална. Үүнээс гадна Зээлийн батлан даалтын сангийн тухай, Инновацийн тухай хуулийг хэлэлцэх юм. Өнөөдөртөө багтааж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсоно.