Нийслэл хүрээг Монгол улсын нийслэлээр тунхагласны 100 жилийн ойг
тохиолдуулан “Нийслэл-Хүрээ 100 жил” сэдэвтэй архивын баримт, үзмэрийн
үзэсгэлэн гаргах гэж байна. Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний
музей, Нийслэлийн архивын газраас хамтран зохион байгуулах үзэсгэлэн
ирэх хоёрдугаар сарын долоонд Монголын үндэсний музейд болно. Уг
үзэсгэлэнд байгууллага, иргэдийн гар дээр

Нийслэл хүрээг Монгол улсын нийслэлээр тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл-Хүрээ 100 жил” сэдэвтэй архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн гаргах гэж байна. Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Нийслэлийн архивын газраас хамтран зохион байгуулах үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын долоонд Монголын үндэсний музейд болно. Уг үзэсгэлэнд байгууллага, иргэдийн гар дээр хадгалагдаж буй нийслэлийн түүхтэй холбогдох хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт бичиг, кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийн баримтыг сонгон тавьж олон нийтэд сурталчлах аж. Тус үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллага, иргэдийг Нийслэлийн архивын газрынхан хүлээн авч байгаа гэнэ.