Луу жил гарсаар галын догшин бурхан гэнэт уурсав. Мянганы зам даган, ертөнцийн зүгээр Монголын хойноос урагшаа цохон дайрлага илгээж эхэллээ. Юунаас болов? Бултаараа таах гээд үзье. Таамаглалыг нь шинжье.
-Фельетон-

Тав хоногийн өмнө юм уу даа, нийслэл хотоос хойшоо 200 гаруй километрийн цаанаас “пүн пан” гэх чимээ дуулдав, доргив. Телевиз чичирч, сонин дэрвэж, компьютер анивчив. Дархан хот бололтой, газ үнэртэв. За энэ чинь юу болов оо, арай Талибын хэт даврагчид Дархан хот руу маань... үгүй ээ, угаасаа махны дутагдалд орж, эхнээсээ өөд болох дөхөөд байгаа хүмүүсийг цааш нь харуулж, цагаа үрэхгүй биз. Тэгэхээр Дарханы зүгээс юу “пүн пан” гэж донсолгов оо?
Төд удалгүй чичирсэн тв, анивчсан ком, дэрвэсэн сонингуудаар мэдээ цацагдаж, хариулт өгөв. Дарханы нэгэн айл долоон давхарт амьдардаг. Тэднийх “Пан паанжил” гэдэг компаний газ авч хэрэглэснээс дэлбэрч гал гарсан байна. Хүмүүс нь гайгүй ч байшин нь тэтгэвэрт гарах талаар ярьж байна. Хожим сонсох нь ээ тэр газыг хэрэглэсэн айлын буруу ч болж байх шиг. Яасан гэсэн чинь долоон давхарт газ хэрэглэж болдоггүй гэнэ үү.
Ингээд “Пан паанжил”, дэлбэрүүлэгч хоёрын аль нь буруутай болох нь адармаатай болж иртэл, зарим хүмүүс өөр нэг буруутныг гаргаж ирэв. Энэ нь Сангийн сайдад алалцаад байгаа Баянхярваа. Яагаад? Гэсэн асуултад, Баянхярваа Дархан, Хонгороор буугаад явсан гэх юм. Цөөнх ингэж үзэж байгаа ч, олонх нь арай ч хуучин засаг даргаа буруутай гэж үзэхгүй байгаа юм байна.
Жаахан намжаад байв. Гэтэл өчигдөр цайны цагийн үеэр дахин тэр зүгээс “пүн пан” болж хужаа хуурай сүүгээр сүлүүлж, хулхидуулсан хүмүүсийн цайг цалгитал авав. Дахиад Дархан хот бололтой, гурил үнэртэв. Дархан дахиад Талибуудад... биш ээ. Юу болоод байнаа, гурилын үйлдвэрт гал гарсан гэнэ. Энэ явдлын дараа Баянхярвааг буруугүй гэж үзэж байсан хүмүүс муухай харсан гэнэ шүү. Баянхярваа үнэхээр буруутай юу? Хариултыг нь олъё.
Саяхан дайрлага урагшилсан бололтой. Нийслэл Улаанбаатар хотын урд хэсэгт орших Яармаг хэмээх газарт 26 айлын, нийтийн байр галд автаж, 12 айл орох оронгүй болсон гэнэ. Мөн онцгой байдлын газарт өдөрт 15-аас дээш галын дуудлага ирж байгаа юм байна. Галын бурхан яалтчгүй уурлаж. Зөвхөн Дарханд гал гарахгүй байгааг бодоход Баянхярваа буруугүй бололтой. Эсвэл тэр Яармагийн урдуур явж өнгөрсөн юм болов уу. Бас л үгүй болж таарлаа. Тэгэхээр юунаас шалтгаалсан бэ? Нээрээ тийм, туулай жилийг үдэн, луу жилийг угтаж төрийн эрхэм дээдсүүд маань саарал ордонд “Тулганы гал бадраах ёслол” үйлдсэнтэй холботой байж мэдэх юм. Өдөр судраа буруу сонгож, эсвэл зарим нь амандаа андууран ерөөл биш өрсөлдөгчдөө зориулан цээжилж байсан хараалаа уншчихсан юм болов уу. Өдрөө буруу сонгосон бол Тэрбишээс, унших тарниа мэдэхгүй байсан бол Аргогоос асуухгүй дээ. Тэгэхээр энэ бүхэнд дээдсүүд буруутай юу?
Гадаад мэдээ дуулгая. Оросын Челябинскт хотод маш том гал түймэр гарч хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Өөр оронд бас ийм хэрэг гарч байхыг бодоход манай төрийн өндөрлөгүүд бас буруугүй болж таарах нь. Эсвэл Оросын тэр айлууд “Тулганы гал бадраах ёслол”-ыг зурагтаар шууд дамжжуулах явцыг үзсэн юм болов уу? Үгүй ээ.
Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. Луу жилийн барцад эртхэн гарч байна гэж бодоод л сууж байхаас. Ер нь энэ бүхнийг дүгнэж явсаар нэг үгэн дээр л тогтож байх шиг. Энэ нь хариуцлага.

Б.Ням