Өчигдөр
Улаанбаатарын цагаар 21 цагийн орчимд визийн зөрчлийн улмаас Балбын
шоронд 3 сар гаруй хоригдсон Монгол улсын иргэн эрх чөлөөтэй болжээ.

-Миний төлөө өөрийнхөө хүүхдэд туслаж байгаа юм шиг хандсан Дэнгээ лам болон бүх монголчууд, Дорнод нутгийнхан, Отгонбаатар ахдаа баярлалаа гэж уг зурваст бичжээ.
Түүний торгуулийн мөнгийг нутгийнхан нь буюу “Дорнод нутаг” клуб төлснөөр ийнхүү гэртээ харих боломжтой болж байгаа юм. Б.Баяндэлгэрийг тус улсын цагаачлалын албаны тусгаарлах газар байлгаж байгаад өнөөдрийн онгоцоор Сөүлээр дамжуулан гэрт нь хүргэх юм. Торгуулийн мөнгийг нь шилжүүлсэн “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар мөн онгоцны тийзийн зардлыг гаргасан байна.
