Б.Амархүү “Universe best songs 2012”-ыг шүүнэ
“UBS” телевизээс жил бүр зохион байгуулдаг “Universe
best songs-2012” шоу
нэвтрүүлгийн бүртгэл эхэлсэн. Энэ жилийн шоуны шүүгч, ажиглагчдын бүрэлдэхүүнд
өөрчлөлт орж дуучин Б.Амархүү нэмэгджээ. Мөн ажиглагчдын багт “Киви” хамтлагийн
дуучин Ука, “Гурван охин” хамтлагийн Соло нар нэмэгдэж байгаа гэнэ. “Universe
best songs-2012” энэ жил шинэ
студиэс үзэгчдэд хүрэх бөгөөд одоогийн байдлаар 600 орчим оролцогч бүртгүүлжээ.
Нэвтрүүлгийн нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх сарын 4-7-нд болж, ирэх сарын
10-наас дэлгэцэнд гарах ажээ.
Т.Хулан