Засгийн газрын бүрэлдэхүүнээс тэргүүн шадар сайдыг хасах тухай тогтоолыг
55 гишүүний 41 нь зөвшөөрч 80 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Засгийн газрын бүрэлдэхүүнээс тэргүүн шадар сайдыг хасах тухай тогтоолыг 55 гишүүний 41 нь зөвшөөрч 80 хувийн саналаар дэмжиж баталлаа. Тиймээс ерөнхий сайд С.Батболдын санал болгосон сайд нарыг тус бүрээр хэлэлцэх гэж байна. Харин чуулган эхлэхэд АН-ын гишүүн С.Баярсайхан “Бид засгаас гарахдаа та нарын ажлыг дэмжинэ гэдгээ хэлсэн. Харин саналаар оруулж ирсэн хэн дуртайг нь дэмжиж гараа өргөнө гэж хэлээгүй” гэж байсан юм. Тиймээс шинээр томилогдох сайд нарыг нэлээн ширүүн хэлэлцэх бололтой.