Өчигдөр Улаанбаатарын цагаар 21 цагийн орчим Балбын шоронд хоригдож байсан Б.Баяндэлгэр суллагдаж маргааш эх орондоо ирэх болсон билээ.
Өчигдөр Улаанбаатарын цагаар 21 цагийн орчим Балбын шоронд хоригдож байсан Б.Баяндэлгэр суллагдаж маргааш эх орондоо ирэх болсон билээ. Тэгвэл Б.Баяндэлгэрийг суллахад хамгийн том туслалцаа үзүүлсэн “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатартай утсаар холбогдож ярилцлаа.
- Юуны өмнө Б.Баяндэлгэр өчигдөр суллагдсан байна. Түүнийг суллахад гүн туслалцаа үзүүлсэн. С.Отгонбаатар танд Б.Баяндэлгэрийн болон гэр бүл, монголчуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье!
- Баярлалаа, та бүхэнд ч гэсэн баярлалаа
- Б.Баяндэлгэрийг суллахад нийтдээ ер нь хэр их мөнгө шаардагдсан бэ? Мөн наашаа ирэх онгоцных нь зардлыг гаргасан гэсэн?
- Нийтдээ бид 1600 ам.доллар гаргасан. Тийм наашаа ирэх онгоцны тасалбарыг мөн авч өгсөн. Гэхдээ суллагдсан, наашаа ирэх тээврийн зардал мөнгийг одоохондоо бүгдийг нь сайн мэдэхгүй байна.
- Зардал мөнгийг нь яаж шилжүүлж, хэрхэн сулласан бэ?
- Суллагдах торгуулийн мөнгийг Балба руу moneygram-аар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа сулласан.
- Б.Баяндэлгэртэй өөртэй нь холбоо барьж ярьсан уу?
- Өөртэй нь холбоо бариагүй. Өөрөө одоо цагаачлалын албаны байранд байгаа бөгөөд тэндээс холбоо барина гэж байхгүй юм байна. Явах болоход цаанаас нь цагаачлалын албаны байрнаас гаргаж, онгоцны буудал дээр хүргэж өгөөд, эх орон руу нь явуулдаг гэсэн.
- Б.Баяндэлгэр эх орондоо хэзээ ирэх вэ? Та мэдээж тосох байх?
- Тийм. Б.Баяндэлгэр маргааш эх орондоо ирнэ.
- Танд ийм буянтай үйл хийсэн учир Б.Баяндэлгэрийн гэр бүлийнхэн болон хүмүүс баяр хүргэж, талархал илэрхийлж байна уу?
- Өө тэгэлгүй яахав. Дорнодод байгаа Эгч Урантогос, Улаанбаатар байгаа ах нь байнга ярьдаг. Бид байнгын холбоотой байгаа. Мөн Дорнодын ард иргэд болон Дорнодын хийдийн лам нар гээд олон хүн ярьж талархал илэрхийлж байгаа.

Б.Ням