Өнөөдөр Улсын дээд шүүхээс Монголын шүүхэд хэрэгжиж байгаа шүүхийн мониторингийн ач холбогдол, хэрэгжилт цаашдын зорилт сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнөөдөр Улсын дээд шүүхээс Монголын шүүхэд хэрэгжиж байгаа шүүхийн мониторингийн ач холбогдол, хэрэгжилт цаашдын зорилт сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2008 онд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт Улсын дээд шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мониторингийн төсөл хэрэгжүүлэх санал тавьсан байна. Ингэснээр Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрхзүйн орчинг баталгаажуулах төсөл гурван жилийн хугацаатай хоёр үе шаттайгаар төлөвлөгджээ. Энэ төслийн хүрээнд шүүхийн мониторингийн тогтолцоо буюу орчин үеийн менежментийн арга барилыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн олон талт ажил хийгдсэн байна. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг орчин үеийн техник, технологийн дэмжлэгтэйгээр хөнгөвчлөх, түргэн шуурхай, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлж, хэргийн хуваарилалт, статистик мэдээ, иж бүрэн мэдээллийн сан, боловсронгуй бүртгэлийн болон хайлтын систем, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх боломж бүхий дотоод хяналт тавих хяналтын системтэй болох аж.
Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт өөрчлөлт гарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдаа арилж, ажлын чанар сайжрах ач холбогдолтой байна. Одоогоор Чингэлтэй, Баянгол, Өмнөговь, Орхон аймгийн шүүхүүдэд иргэний хэргийн программ хангамжийг нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Шүүхэд дээрх программ хангамжийг нэвтрүүлсэнээр шүүхийн шинэчлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажиллагаа болно хэмээн шүүгчид үзжээ.
Б.Чимэг