УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ЗТБХБ-ын сайд боллоо. Түүнийг 64 хувийн саналтайгаар энэ тушаалд томиллоо.

УИХ-ын чуулганы хуралдааны шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ЗТБХБ-ын сайд боллоо. Түүнийг 64 хувийн саналтайгаар энэ тушаалд томиллоо. УИХ-ын гишүүд санал хураахаас өмнө түүнийг шүүмжлэхээс илүү хийх ажил их байгааг сануулсан юм. Л.Гүндалай гишүүн түүнийг "Даруухан, ажилдаа нухацтай ханддаг" гэж дүгнэсэн. Мөн Таван толгойн бүтээн байгуулалт, олон улсын нисэх буудал, эмнэлэг, хотын төвийн зам, 100 мянган айлын орон сууц гээд олон ажил байгаа. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гээд ажлаа цалгардуулахгүй байхыг хүслээ. Түүнийг ЗТБХБ-ын сайд болохыг дэмжиж 34 гишүүн саналаа өглөө. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж өмнө нь тус салбарын дэд сайдаар ажиллаж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт Таван толгой болон Оюутолгойн үйл ажиллагаатай танилцсан.