Дархан гурил тэжээлийн үйлдвэрт гарсан дэлбэрэлт нэгдүгээр корпусын 147 дугаар селост 100 орчим тонн буудай байсныг сэлгэлт хийж шигших үед болсныг мэдээллэсэн. Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Яаралтай суллах шаардлагатай 134 дүгээр селост 100 орчим тонн буудай байгаа бөгөөд үүнийг суллах эсхүл хөргөх арга хэмжээ авах шаардлагатай байсан аж. Тэгвэл өнөөдөр 15 цагийн орчимд халсан буудайг хөргөхийн тулд ОБГ-ынхан ажиллаж эхэлжээ. Халалт явагдсан 100 тн буудай байгаа. Харин эдгээр буудайг хөргөхөөр яг одоо хүйтэн ус цутгаж байна. Албан ёсны шинжилгээний хариу баттай гараагүй. Гэвч халалт үүссэнээс болсон гэдгийг таамагласан юм. Эхний ээлжинд бусад селос буудайг аюулгүй болгохын тулд ийм арга хэмжээг авч байна. Аль болох түргэн хугацаанд халсан буудайг хөргөхийн тулд ажиллана гэж ОБГ-ын дарга Г.Ганбаатар мэдэгдлээ.
Эх сурвалж: darkhan.org