“Хөсөгтөн” хамтлаг Английн хатан хааны
өргөөнд тоглолтоо хийхээр болжээ
Хөөмий, хархираа, үндэсний
хөгжмүүдийг хослуулан тоглодог «Хөсөгтөн» хамтлаг тун удахгүй Английн хатан
хааны өргөөнд тоглолтоо хийх аж. Тус хамтлаг 2008 онд анх байгуулагдсан бөгөөд
энэ хугацаанд эх орноо төлөөлөн гадаадын олон орноор Монгол улсаа сурталчилж,
өөрсдийн өв соёл болсон гайхамшигт язгуур урлагийг дэлхий дахинд таниулж иржээ. "Хөсөгтөн" хамтлаг эх орондоо ирэх сарын
9-ны өдөр бие даасан тоглолтоо хийх юм байна. Харин уг тоглолтоо дуусгаад Англи
улсыг зорих бөгөөд 7 дугаар сарын 23, 24-ны өдөр Английн хатан хааны урилгаар
тоглолтоо хийхээр болжээ. Мөн тус хамтлаг Японы «NHK» телевизтэй хамтран
өөрсдийн уран бүтээлийг дэлхий дахинд үзүүлэхээр болж, бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.