Сувилагчаас Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хүртэл
ажилласан Н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүдийн 71,7 хувийн саналаар
салбарынхаа сайд боллоо.

Сувилагчаас Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажилласан Н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүдийн 71,7 хувийн саналаар салбарынхаа сайд боллоо. Эмч хүн Эрүүл мэндийн яамны сайд болж байгааг Д.Оюунхорол, Л.Гүндалай нарын гишүүд дэмжиж, сайшааж байгаагаа хэлсэн юм. Н.Хүрэлбаатар нь 1985 онд асрагчаар ажиллаж байсан, Дорноговь аймгийн Айраг сумд нэг жил мэс заслын эмч хийж байжээ. Дараа нь ЭМШУИС-д багшилж байгаад Эрүүл мэндийн яамны төрийн албанд орсон байна. Тиймээс энэ салбарынхаа асуудлыг сайн мэддэг гэж цаашид юу хийхийг нь гишүүд асууж байлаа. Тэрбээр сумын эмнэлгүүдийг аймгийн төвөөс хэдэн км-ын зайд байдгаар нь ангилж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, хотын дүүрэг бүрт түргэн тусламжийн шуурхай цэг ажиллуулахаар болж байгаа тухай ярьсан юм. Асуулт бүрт ажлаа мэдэж хариулж байгааг Л.Гүндалай, С.Ламбаа нарын гишүүд талархаж энэ томилгооны хамгийн сайн сонголт боллоо гэж байсан юм. Тиймээс түүнээс цаашид энэ салбарт юу хийхээр төлөвлөж байгааг нь олон гишүүн асуусан. Н.Хүрэлбаатарыг эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, ажилчдын нийгмийн асуудалд нухацтай хандахыг сануулсан юм. Ингэж сүүлийн хоосон байсан сайдын суудал эзэнтэй болсноор Засгийн газар бүрдлээ. Тиймээс ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлоод байсан үнийн өсөлт, багш нарын цалинг нэмэх, иргэдэд сая төгрөг олгох зэрэг асуудлыг дараагийн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх боломжтой боллоо. Ерөнхий сайд С.Батболд тогтоолын төсөл уншсаны дараа МАН Засгийн газраа дангаараа бүрдүүлснийг албан ёсоор зарласан юм.