Монголын хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногт Таван толгойн хувьцаа 10
хувиар өссөн байна. Он гарснаас хойш энэ уурхайн хувьцаа бага багаар
буурсаар байсан юм.

Монголын хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногт Таван толгойн хувьцаа 10 хувиар өссөн байна. Он гарснаас хойш энэ уурхайн хувьцаа бага багаар буурсаар байсан юм. Таван толгойн зах зээлийн нийт үнэлгээ 71.4 тэрбум төгрөгөөр буюу 3.5%-иар өсч, 2 их наяд 70.7 тэрбум төгрөг болсон байна. Мөн Шарын гол /7.6%/, Шивээ овоо /5.2%/, Говь /4.0%/, Монголын цахилгаан холбоо /3.6%/, Баянгол ЗБ /2.9%/, Бэрх уул /2.6%/, АПУ /2.5%/, Женко тур бурю /1.1%/, Силикат /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн гэж Монголын хөрөнгийн бирж мэдээлж байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сэлэнгэ сүрэг /100.2%/, Харгиа /74.7%/, Монасар /74.7%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Эрээнцав /27.6%/, Гутал /26.7%/, Хасу мандал /24.5%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Харин тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /461.1 мянган ширхэг/, Женко тур бюро /229.7 мянган ширхэг/, Оллоо /73.2 мянган ширхэг/ компани бичигджээ. Үнийн дүнгээр Ремикон /75.4 сая төгрөг/, АПУ /58.3 сая төгрөг/, Тавантолгой /41.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Энэ долоо хоногт МХБ дээр таван удаагийн арилжааг явуулж, 75 ХК-ийн 990.8 мянган ширхэг хувьцааг 445.8 сая төгрөгөөр арилжсан байна.