Өчигдөр Египетийн нийслэл Кайро хотод байдаг Сири
улсын ЭСЯ-руу жагсагчид халджээ.
Өчигдөр Египетийн нийслэл Кайро хотод байдаг Сири
улсын ЭСЯ-руу жагсагчид халджээ. Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Ассадыг
эсэргүүцсэн 50 гаруй жагсагчид “Башарыг огцруул” хэмээн орилж, ЭСЯ-ны байрны
цонхыг хагалсан байна. Мөн гадна нь байсан Сирийн далбааг урж хаясан гэж албаны
эх сурвалж мэдээллээ. Тэнд байсан гэрчийн хэлж буйгаар Сирийн ЭСЯ ямар ч
хамгаалалтгүй байсан тул тэдний халдлагад өртсөн аж. Египетэд суугаа Сирийн
элчин сайд энэ үйл явдлын дараа Египетийн Гадаад харилцааны яамыг хариуцлагагүй
хандсан хэмээн буруутгаж хамгаалалт хүссэн байна. Харин үүний хариуд Египетийн
Дотоод яамны төлөөлөгч “Энэ бол тийм ч ноцтой асуудал биш. Тиймээс манай
Засгийн газрын зүгээс хамгаалалт гаргаж өгч чадахгүй” гэжээ.
Сирийн
Засгийн газар ерөнхийлөгч Башар Ал-Ассадыг эсэргүүцсэн 6000 гаруй хүний аминд
хүрээд байгаа. Араб лигийн зүгээс ажиглагчид оруулж, зарим хориг арга хэмжээ
авахаар зэхэж байгаа ч Сирийн иргэд цэргүүдийн гарт амь үрэгдсээр байна.