Зургаан
сарын дараа эхлэх Лондон 2012 Олимпийн наадмын тамирчдыг байрлуулах
хотхон бэлэн болж байна. Наадмыг зохион байгуулагчид баасан гарагт
хотхоноо барилгачидаас хүлээн авсны дараа хамгийн түрүүнд 16.000 ширхэг
орыг өрөөнүүдэд байрлуулжээ.

Зургаан сарын дараа эхлэх Лондон 2012 Олимпийн наадмын тамирчдыг байрлуулах хотхон бэлэн болж байна. Наадмыг зохион байгуулагчид баасан гарагт хотхоноо барилгачидаас хүлээн авсны дараа хамгийн түрүүнд 16.000 ширхэг орыг өрөөнүүдэд байрлуулжээ. Зохион байгуулагчид нийт 21.000 дэр, 11.000 буйдан, 9000 шургуулга бэлдэж, өдөр бүр 5000 талх, 232 тонн төмс, 75.000 литр сүү, 330 тонн жимс, нарийн ногоо хэрэглэнэ гэсэн тооцоо гаргажээ. Мөн Лондонгийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нийт 350 миль кабель утас хэрэглэх бөгөөд энэ нь "Лондонгийн нүд" алсыг харагчийг 1,3 удаа ороосонтой тэнцэх аж.
Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаанд оролцохоор 10 мянган хүн бүртгүүлсэн ч энэ нь хангалтгүй байгаа гэнэ. Нээлтийн үйл ажиллагааг Шекспирийн Шуурга (The Tempest) зохиолоос сэдэвлэн хийж байгаа бөгөөд Засгийн газар нийт 81 сая паунд буюу 174,5 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гарчээ.