
Хоёулаа ижилхэн таашаал авч байгаа гэж бодох. Эрэгтэй, эмэгтэй хүний бие организм өөрөөс гадна мэдрэмж нь ч өөр. Эрчүүд яг сайхан болж байна хэмээн бодох үедээ эмэгтэйгээ ч бас адилхан мэдэрч байна хэмээн төсөөлдөг нь буруу. Илүү энхрийлэл, анхаарал тавьж байж түүнд таны үйлдэл таалагдаж байгаа эсэхийг мэдэх болно. Хэрэв эрэгтэй нь өөрөө дур тавьсны дараа болсон гэж үзвэл бүсгүйчүүд дараа таньтай цуг байхыг хүсэх нь юу л бол.
Түүний юу хүсч байгааг яг таг мэдэж байна гэж бодох. Бүх эмэгтэйчүүд секс хийхдээ адилхан нэг л зүйлийг хүсдэг гэж бодох нь буруу. Бүх хүн адилхан байдаггүй гэдэг шиг эмэгтэйчүүдийн таашаал авах нь ч өөр байдаг. Тиймээс хамгийн дуртай байрлалыг нь асууж эсвэл ямар хариу үйлдэл хийж байгааг нь ажиглаарай.
Дур тавихын тулд үнсэлт хэрэггүй гэж бодох. Бүсгүйчүүдийн сэрлийг юу юунаас илүү хөдөлгөдөг олон цэг байдаг. Хэрэв үнэхээр таашаал өгье гэж бодож байвал энхрийлж хаанаа илүү мэдрэмтгий байгааг нь олж мэдэх хэрэгтэй. Үнсэлцэж байхдаа түрүүлээд дур тавьдаг эмэгтэйчүүд ч бий. Эсвэл чанга тэврүүлж байж таашаал авдаг нь ч байдаг. Үнсэлт бол эмэгтэйгээ чөлөөтэй байлгах хамгийн сайн түлхүүр.
Шинэ бүхэн сайхан байдаг гэж бодох. Шинийг эрэлхийлэх нь сексийн амьдарлыг сонирхолтой болгодог. Гэсэн ч эрчүүдийг бодвол эрсдэлтэй алхам хийх дургүй бүсгүйчүүдийн хувьд шинэ хүслээ тулгах нь айдас авчирдаг. Ярилцалгүй шууд хүссэнээ хийе гэж тулгавал тэр сэтгэл хангалуун байж чадахгүй. Харин ч яагаад цуг оронд байгаагаа бодож эхлэх болно.