зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баяндэлгэр эх орондоо ирлээ

2012-1-28
0
ЖИРГЭХ
   Өнөөдөр Балбын шоронд гурван сар гаран хоригдоод байсан Б.Баяндэлгэр эх орондоо ирлээ. Тэрээр дөрвөн цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудалд Сөүлийн онгоцоор газардлаа.

   Өнөөдөр Балбын шоронд гурван сар гаран хоригдоод байсан Б.Баяндэлгэр эх орондоо ирлээ. Тэрээр дөрвөн цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудалд Сөүлийн онгоцоор газардлаа.
   Б.Баяндэлгэрийг тосохоор түүний ах, эгч, дүү гэрийн бүлийхэн нь болон “Дорнод нутаг” клубын хамт олон, тус клубын тэргүүн С.Отгонбаатар, 24tsag.mn сайтын хамт олон очсон юм. Онгоцноос  буун хүлээн авах руу гарч ирэх тэр мөчид түүний ах, гэр бүлийхэн нь хадаг, сүү барин угтлаа. Энэ үед эх орон, элгэн садандаа ирсэн Б.Баяндэлгэр гэр бүлийхэнтэйгээ тэврэлдэн уйлж тэнд цугласан олон монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн юм.




   Ингээд Чингис хаан нисэх онгоцны буудлаас бүгдээрээ хөдлөн “Brauhaus” ресторанд С.Отгонбаатарын урилгаар зоог барьсан юм. Энэ үед Б.Баяндэлгэр, түүний гэр бүлийнхэн болон “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатараас авсан яриаг хүргэе.

Б.Баяндэлгэр

-    Юуны өмнө танд эх орондоо ирсэнд баяр хүргэе. Хамгийн түрүүнд эх орондоо ирсэн сэтгэгдлийг тань сонсох нь зөв байх?
-    Баярлалаа, сэтгэгдэл маш өндөр байлгүй яахав. Хамгийн түрүүнд надад тусалж байсан Дэнгээ ламдаа болон намайг Балбын шоронгоос суллаж гаргахад тусалсан монголынхоо бүх хүмүүст, Дорнод аймгийн иргэддээ маш их баярласнаа илэрхийлье. Тэр дундаа “Дорнод нутаг” клубын хамт олонд, С.Отгонбаатар ахдаа, 24tsag.mn сайтын хамт олондоо үнэхээр их баярлалаа.
-    Балбын шоронд байхад чинь “Дорнод нутаг” клуб болон 24tsag.mn сайтынхан чамайг суллаж, эх оронд чинь буцаах боллоо гэсэн мэдээг анх сонсоход ямар байв, юу бодогдож байв?
-    Тэнд байхад элчин сайдын яамнаас нэг хүн ирээд маргааш, нөгөөдрөөс чи шоронгоос гарахаар боллоо, цаанаас нь  эндээс суллах, Монгол руу явах онгоцны тасалбар зэрэг бүх зүйлийн мөнгө, төлбөрийг төлчихсөн гэж хэлсэн. Яг тэр мөчид маш их баярлаж өөрийн эрхгүй уйлчихсан. Монгол хүн монгол хүнийхээ төлөө ийм юм хийсэн болохоор асар их баярлаж байсан. Намайг авчирсан энэ бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа. Тэр мөчид эх орондоо очиход маш сайхан байх байхдаа л гэж бодож байсан даа.
-    Тэгвэл эх орондоо буух тэр мөчид ямар мэдрэмж төрж байна?
-    Үнэхээр хэлэх зүйлгүй сайхан байсан. Тийм нэг эрх чөлөөтэй амьсгал авах шиг л болсон.
-    24tsag.mn сайтын болон, “Монгол айл” төслийн хамт олонтой тэнд уулзаад, чамайг заавал сулланаа гэж хэлэхэд итгэл найдвар төрж байв уу?
-    Тийм ээ маш сайхан байсан. Мөн тэндхийн элчин сайдын яаманд хоёр ч удаа хандсан. Тэгээд надад туслаач гэхэд элчин сайдын яаманд монгол хүн байдаггүй туслах боломжгүй гэсэн. Мөнгөгүй байна утсаар яриулаач гэхэд мөн л боломжгүй, тийм юм байхгүй гээд байсан. Сулласны дараа өөрсдийнхөө нэр төрийг бодсон юм уу их сонин зүйл яриад байсан. Тэрийг одоо би яаж ярихаа мэдэхгүй байна.
-    Юутай ч одоо санаа зовох зүйлгүй боллоо шүү дээ. Эх орондоо ирчихлээ. Удахгүй Дорнод руу явна. Ээж, аав дээрээ очлоо шүү дээ?
-    Тийм ээ. Их баяртай байна гэж нулимс дуслуулан ярьлаа.

С.Отгонбаатар

-    Танд баяр хүргэе. Монголынхоо нэг иргэнийг хаа холын Балбын шоронгоос суллан авчирч их том буян үйлдлээ шүү дээ?
-    Баярлалаа. Ямар ч байсан бид Монголынхоо нэг иргэнийг ядарч явахад нь тусалж эх оронд нь авчирлаа. Өнөөдөр монголчуудыг дандаа газрын доорх баялаг гэж ярьдаг болчихож. Газар дээрх баялгаа огт анхаарахаа больчихож. Хүн чанар, хүний жудаг гэдэг зүйлээ гээчихэж. Тийм болохоор анх 24tsag.mn сайтын уран бүтээлч М.Буянбадрах шоронд хоригдож байсан Б.Баяндэлгэрийн талаар хэлэхэд бид яагаад тусалж болохгүй гэж, яагаад нутгийн залуугаа эх оронд нь авчирч болохгүй гэж. Бас алдаж, онож яваа залуус үүнээс сургамж аваасай. Өнөөдөр хүнээ хүндэлсэн, хүнээ хайрласан тийм засаг төртэй болоосой гэж бодож байна.
-    Б.Баяндэлгэртэй хамт гэр бүл дээр нь очих уу?
-    Монгол ёс байна даа. Одоо нэг цай, хоол идчихээд өнөөдөртөө Дорнод руу гарч, Б.Баяндэлгэрийгээ ээж, аав дээр нь аваачна. Машин тэрэг бүгдийг нь бэлдчихсэн байгаа.

Б.Баяндэлгэрийн ах Б.Уранбилэг

-    Өнөөдөр ямар ч гэсэн дүү нь эх орондоо ирлээ. Ямар байна?
-    Маш их баяртай байна. Дүүг минь бидэнд авчирсан бүх хүмүүстээ баярлалаа.
-    Дүүгээ хоригдож байна гэж сонсоод ямар нэгэн газарт хандсан уу?
-    Бид өөрсдөө хөдөөний хүмүүс болохоор хот сайн мэдэхгүй. Хаана хандахаа мэдэхгүй байсан.
-    Ямар ч гэсэн дүү та бүгд дээрээ ирлээ шүү дээ, дүү нь өөрчлөгдсөн байна уу?
-    Их баяртай байна. Их өөрчлөгдсөн байна. Зургаан жил уулзаагүй байсан. Халуун оронд байсан даа ч тэр юм уу харласан байна.
-    Онгоцноос буугаад дүү нь гараад ирэх тэр мөчид ямар байв?
-    Их сайхан байсан. Өөрийн эрхгүй шууд л нулимс урсаад л ирсэн.
-    Одоо бол дүүгээ өөрөөсөө холдуулахгүй биз?
-    Ёстой холдуулахгүй.

Б.Баяндэлгэрийн эгч Б.Урантогос

-    Дүүгээ ингэж хоригдсон гэж хэзээ мэдсэн бэ?
-    Бид саатуулагдсан л гэж сонссоноос хүнд мөнгөө хулхидуулаад, шоронд хоригдсон гэж мэдээгүй байсан. Ямар ч гэсэн дүүгээ ирсэнд их баяртай байна.
-    Дүүгийн тань талаар 24tsag.mn сайт дээр бүх мэдээлэл нь цаг тухай бүрт нь гарч байсан уншиж байсан уу?
-    Тийм ээ, дүүгийн минь талаар бүх мэдээлэл нь гарч байсан. Сайтаар болон телевизээр гарч байсан. Та бүхэндээ маш их баярлалаа
   Ийнхүү зургаан жилийн өмнө гэрээсээ нэг годгор хиамтай гарч, Энэтхэг улсад эрдэм номд сурч байсан монгол хүү монгол хүндээ залилуулан мөнгөгүй болж улмаар Балбын шоронд гурван сар гаран хоригдож байгаад өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг авчирахад гүн туслалцаа үзүүлсэн “Дорнод нутаг” клубын хамт олон, “Монгол айл” төслийнхөн, нийт монголчууддаа баярлалаа. Б.Баяндэлгэр Монголдоо байна.
Түүний ирэх мөчийн зарим зургийг сайтын “Монгол 24 цагт” булангаас үзнэ үү.
Б.Ням
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • thank you (202.55.182.82)
    tnaia sitiin hamt olon bolon dornod nutgii terguund gun talarhlaa ilerhiileye Humuusiin ach tusiig sanaj nertei tortei amidraarai minii duu
    2012 оны 01 сарын 30 | Хариулах
  • ffffffffffff (202.179.20.231)
    neree Elbegee guai ochood toschihgui yav da tegsen bol batuul shigee ardiin baatar boloh bailaa gej hahaha
    2012 оны 01 сарын 30 | Хариулах
  • Nar (202.179.20.231)
    “Дорнод нутаг” клубын СОтгонбаатар сайхан үйлс бүтээжээ Үйлс тань цагаан байг
    2012 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.28.21)
    Үнэхээр сайхан байна хурдан арга хэмжээ авч тусалсан та бүхэнд баярлалаа Монголчууд ийм л байх ёстой шүү дээ Амжилт хүсье
    2012 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.18.148)
    Elbegdorj bi awchirsan yum gej hoshigroogui ni yamaadai
    2012 оны 01 сарын 29 | Хариулах
  • zzz (203.117.66.237)
    hunii gazar mgl mgl allaa hulihdlaa gehiin hunii gazar hun chanaaraa geehiin ma
    2012 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (193.150.228.33)
    yamar saihan yum be bid chin saihan setgelt mongol humuus shuudee humuusee bie biee hairla uunig hardaa gej hashgirmar bn
    2012 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    45 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    52 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    55 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    1 цаг 41 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    2 цаг 16 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    2 цаг 24 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    3 цаг 1 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    3 цаг 14 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    3 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    3 цаг 35 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    3 цаг 56 мин
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    4 цаг 28 мин
  • Улсын цолтой 50 орчим бөх бүртгүүлжээ
    4 цаг 35 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
    5 цаг 5 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
    5 цаг 31 мин
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
    5 цаг 42 мин
  • "Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
    5 цаг 47 мин
  • Х.Нямбаатар: Цахилгаан хязгаарлах эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт, шаардлагатай гэвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна
    6 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
    6 цаг 29 мин
  • Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар иргэдийн саналыг авч эхлэв
    6 цаг 44 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК