Энэ сарын 30-наас Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг ирэх сарын 6-н хүртэл нийслэлийн цагдаагийн хүрээний алба, газар, хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаар болжээ.

Энэ сарын 30-наас Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг ирэх сарын 6-н хүртэл нийслэлийн цагдаагийн хүрээний алба, газар, хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаар болжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, ажлын төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, 2012 онд дэвшүүлсэн зорилт, хүрэх түвшний шалгуур үзүүлэлт талаар мэдээлэл өгөхөөр болсон байна. Түүнчлэн алба хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, санал, хүсэлтийг сонсож, бие бүрэлдэхүүний дунд сургалт зохион байгуулах, цагдаагийн алба хаагчид, удирдах ажилтны ажлын хариуцлага, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч зөвлөгөөн хийж, иргэдтэй уулзан санал, хүсэлтийг сонсох аж.
Б.Чимэг