
Н.Мөнх-Оргилыг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэмээсэн юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон шүүх хурлаар түүнд цаазын ялыг дахин оноосон ч тэрээр давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Харин энэ сарын 23-нд түүний гомдлыг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Гэвч тэрээр “Би гэмт хэрэг үйлдээгүй, хэлмэгдүүлж байна” хэмээн хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргасан байна.
Б.Чимэг