Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 25 настай Ц, 29 настай Э нарыг амь насыг нь бүрэлгэсэн талаар манай сайт мэдээлсэн билээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 25 настай Ц, 29 настай Э
нарыг амь насыг нь бүрэлгэсэн талаар манай сайт мэдээлсэн билээ. Хэрэгт
1989 онд төрсөн Сүхбаатар аймгийн харьяат А гэгч сэжигтнээр татагдан
шалгагдаж байгаа. Тэрбээр өмнө нь малын хулгайн гэмт хэрэгт үйлдэн ял
эдэлж, 2009 онд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан аж. Мөрдөн байцаалтын
үед түүнийг архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нутгийнхаа танилыг архи
өгсөнгүй хэмээн хутгалж амь насыг нь хөнөөгөөд, үүрээр ТҮЦ ажиллуулж
байсан Ц,Э нарыг хутгалж, шатаасан болохыг баримтаар тогтоосон байна.
Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн хэлэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг