Сонирхох зүйлгүй таван хөшөөний нэгээр Чингис хааны морьт хөшөө тодорчээ

Эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс хамгийн алдартай нь болох МАХИМ сэтгүүлийн энэ оны хамгийн сүүлчийн дугаарт дэлхий дээр байдаг хөшөө цогцолборуудаас Цонжин болдогт босгосон Чингис Хааны хөшөө, Английн Лондон хотод буй Памела Андерсоны хөшөө, Серб улсад босгосон Жони Деппийн хөшөө зэрэг 5 хөшөө дурсгалыг онцгойлон нэрлэсэн байна. Харамсалтай нь эдгээр таван хөшөө цогцолборыг "очиж үзээд байх шаардлагагүй таван хөшөө" хэмээсэн бөгөөд эдгээр таваас хамгийн эхэнд нь Улаанбаатар хотоос холгүй орших Цонжин болдогт баригдаж буй Чингис Хааны хөшөөт цогцолборыг дурджээ.
Махим-д бичихдээ Цонжин болдогийн хөшөөт цогцолбор нь хараахан баригдаж дуусаагүй байгаа ба нүүдэлчдийн амьдралыг үзэн сонирхож адууны мах идэх боломжгүй газар болно хэмээгээд харин жуулчид зам муруйн очих шаардлага огт үгүй. Тэр их өндөр том сүрлэг хөшөөн дотор нь ороод цахилгаан шатаар дээш өгсч орой дээр нь гарахад маш хүйтэн байдаг. Тэнд сонирхох содон зүйл ганц ч байхгүй хэмээсэн байна.
Нэг талаас МАХИМ сэтгүүлээс Цонжин болдогийн цогцолборыг муулсан мэт боловч үнэндээ энэ нь манайхны хэлдэгээр сайхан үнэгүй "реклам" болж Цонжин болдогийг дэлхий даяар сайтар сурталчлаад өгсөн аж.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)