Орос-Монголын хилийн Хандгайт боомтоор ганцхан өдрийн дотор бусдын
бичиг баримтаар хил нэвтрэх гэсэн хэд хэдэн иргэнд шүүхээс ял оноожээ.
Оросын холбооны Тыва улсын Овюр районы оршин суугч Чинчи Ооржак
Монголоос эд бараа авахаар өөрийн эгч болох Чочагайн паспортоор хил
давах гэснийхээ төлөө 7000 рублиэр (320 000 төг) торгуулах ял авсан бол
Михаил Тулуш ахынхаа бичиг баримтыг хил давахдаа ашигласан гэж 10 000
рублиэр бангадуулав.
Орос-Монголын хилийн Хандгайт боомтоор ганцхан өдрийн дотор бусдын бичиг баримтаар хил нэвтрэх гэсэн хэд хэдэн иргэнд шүүхээс ял оноожээ. Оросын холбооны Тыва улсын Овюр районы оршин суугч Чинчи Ооржак Монголоос эд бараа авахаар өөрийн эгч болох Чочагайн паспортоор хил давах гэснийхээ төлөө 7000 рублиэр (320 000 төг) торгуулах ял авсан бол Михаил Тулуш ахынхаа бичиг баримтыг хил давахдаа ашигласан гэж 10 000 рублиэр бангадуулав.
Мөн ийм зөрчлийг нэг бус удаа гаргасан Элбэг Чокпек хэмээх нөхөр хатуу дэглэмтэй хорих ангид 1 жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Үүнээс гадна ерөөс бичиг баримтгүйгээр, хилийн боомтоос холуур улсын хил давж Монголоос адуу хөөдөг Тувагийн “сайн эрс” ч байдгийг 24tsag.mn өмнө нь мэдээлсэн билээ.