
-Улаанбаатарын зорчигчид Эрхүү хотыг дамжин өнгөрч ХБНГУ-ын Мюнхен хот руу богино хугацаанд, саадгүй нисэх боломж удахгүй нээгдэнэ. Мөн германы жуулчид ч Мюнхенээс Улаанбаатар луу очиход саадгүй болно. Үүнд Оросын виз шаардлагагүй юм гэж тэр хэлжээ.
2011 оны хавар Оросын “Якутия” компани Эрхүү-Мюнхений чиглэлд нислэг нээсэн юм. Одоогоор түр завсарлаад байгаа энэ нислэг ирэх 6 дугаар сарын 29-нөөс дахин нээгдэх гэж байна. Харин энэ удаа Монгол улсын “Аэро Монголия” болон Оросын “Якутия” компаниуд, Мюнхен, Улаанбатарын нисэх буудлуудын удирдлагатай ярьж тохиролцсоны үр дүнд шинэ чиглэлийнхээ ачааллыг нэмэгдүүлэхийг Эрхүүгийнхэн хүсч байгаа ажээ.
Гэвч нислэгийн тийзийн үнэ эцсийн байдлаар хэд байх, энэ нь МИАТ ХК-ий Улаанбаатар-Берлин (Москвагаар дамждаг) чиглэлийн нислэгтэй өрсөлдөхүйц хэмжээнд байж чадах эсэх талаар хэлэхэд эрт байна.