Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 14.00 цагаас шүүнэ.

Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 14.00 цагаас шүүнэ. Түүнийг энэ сарын 12-нд шүүх байсан ч хохирогчийн өмгөөлөгч хурал давхцсан учраас ирэх боломжгүй хэмээн энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулсан. Гэвч тухайн өдөр хохирогчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавьснаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцоно.
Б.Чимэг