Насанд хүрээгүй охиныг удаа дараалан хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад буй М.Ариунболдын гэм буруутай эсэхийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 12 цагаас хаалттай хэлэлцэнэ. Хуралд улсын яллагч Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцохоор болжээ.

Насанд хүрээгүй охиныг удаа дараалан хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад буй М.Ариунболдын гэм буруутай эсэхийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 12 цагаас хаалттай хэлэлцэнэ. Хуралд улсын яллагч Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцохоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 124.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүүхдийг удаа дараалан хүчирхийлсэн, мөн 126.3-т зааснаар энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн. Түүнчлэн 245.1-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад хэмээн буруутгаж байгаа. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
Б.Чимэг