Азийн улс орнууд
сар шинийн баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн
хүүхдийн найрал дууны чуулга АНУ-д айлчлан тоглож, авьяас чадвараа гайхуулж
явна. Тус хамтлаг нь 10-14 насны 40 хүүхдийн
бүрэлдэхүүнтэй бөгөөд дөрвөн жилийн өмнө Хөлөнбуйр аймагт байгуулагджээ. Хүүхдүүд
энэ хугацаанд бүх Хятад даяар нэр алдраа цуурайтуулж чадсан байна. Тус
хамтлагийг төрийн томоохон арга хэмжээ, тоглолтонд байнга урьж тоглуулдаг гэнэ.
Нэг онцлог нь чуулгынхан зөвхөн монгол хэлээр, монгол ардын дууг дуулдаг. Эл
чуулга өнгөрсөн долоо хоногт эл чуулга НҮБ-ын төв байранд тоглолтоо хийсэн нь
том дуулиан болсон төдийгүй дэлхийн дуу хөгжмийн хөгжилд дэвшил гаргасан уран
бүтээл туурвисан хэмээн “ Юнеско”-оос шагнал хүртэж, НҮБ-ын хүмүүнлэгийн элч
чуулгаар өргөмжлөгджээ. Мөн Линкольны нэрэмжит танхимд Нью-Йорк хотын
филармонитой хамтарсан тоглолт хийсэн байна. Эл чуулгынхан ирэх хавар Монгол улсад
айлчлан тоглох аж.
Т.Энхэлээ