
“Guildford Coal” хайгуулын компани нь 70 хувийг нь эзэмшдэг “Terra Energy” охин компаниараа дамжуулан Монголд үйл ажиллагаагаа явуулдаг. “Terra Energy” нь “Дунд говь” төслөөс гадна таван хайгуулын лиценз бүхий “Өмнө говь” хайгуулын төслийг хэрэгжүүлж байгаа юм. Саяхан “Өмнө говь” төслийн хайгуулын ажлаар 63 сая тонн коксжих нүүрсний нөөцийг дундажлан тогтоосон тухай зарласан билээ. Харин “Дундговь” төлийн ЖОРК нөөцийг урьдчилсан байдлаар 231 сая тонн гэж тогтоожээ. Австралийн энэ компанин ямар лиценз эзэмших болсон талаар удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.