зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын циркчид мундаг амжилт гаргасан долоо хоног боллоо

2012-1-30
0
ЖИРГЭХ
Монголын циркчид мундаг амжилт гаргасан долоо хоног өнгөрлөө
Өнгөрсөн долоо хоногт Монголын урлагийн салбарт болсон үйл явдлыг тоймлон  24tsag.mn сайтын уншигчид та бүхэндээ хүргэж байна. Хамгийн эхэнд шоу бизнесийн хаан кино ертөнцөд ямар үйл явдал болж өнгөрснийг сонирхуулъя. Канад, Герман, Францын соёлын төв манай засаг даргын тамгын газар “Боловсрол суваг” телевиз, “Black box” театртай хамтран шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино шалгаруулах гэж буйгаа мэдэгдлээ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 5 хүртэл “Боролдой” студид хүлээн авах бөгөөд 14-нд шилдэг богино хэмжээний киног тодруулж, тэргүүн байрын эзэнд шагналыг нь гардуулах юм байна. Мөн “Doz entertainment”-ын захирал Ш.Доржсүрэн саяхан төрийн ордонд нээлтээ хийсэн “Хөх толбот хүмүүс” киногоо 108 өнчин хүүхэд, 108 ахмад буурлууд, 108 лам хүүхдэд үнэгүй үзүүлж,  тэдэнд зориулсан хүлээн авалтыг Бишрэлт зочид буудалд хийсэн юм. Тэрээр энэ арга хэмжээний үеэр “Ер нь хүнийг баярлуулна гэдэг чинь их сайхан зүйл. Энэ том арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж тусалсан найз нөхөд, хамт олон, Баянгол дүүргийн засаг дарга, НХХЯ, Тэнгис кино театр, Бишрэлт зочид буудал гээд л бүгдэд нь баярлалаа” гэдгээ илэрхийлсэн юм. Өнөөдөр тэнгис кино театрт “Хөх толбот хүмүүс” “Нэг биений хоёр зүрх” гэх монголын уран сайхны кино гарч байна. Эдгээр кинонууд дээр нэмэгдэж удалгүй “Валентины захидал” хэмээх цоо шинэхэн кино гарах гэж байна.  “Такт” кино компани, “ZI” энтертайнмент хамтран “Валентины захидал” хайр дурлалын инээдмийн киног бүтээжээ. Тус кинонд Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг гэх хоёр мисс бүсгүй тоглосон нь олны анхаарлыг татаж байгаа. Мисс Б.Бадамцэцэгийн хувьд “Хэцүү анги” уран сайхны кинонд Гэрлээ хэмээх охины дүрд тоглож байсан. Харин мисс Х.Бадамгэрэл анх удаа кинонд тоглож байгаа юм. “Валентины захидал” кино нь ирэх хоёрдугаар сарын 1-нд “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудад нээлтээ хийх юм. Киноны найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна. Тэрбээр өмнө нь “Амьдралт тавтай морил” уран сайхны киног найруулж байсан юм.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, мисс П.Шүүдэрцэцэг, жүжигчин Б.Навчаа, Д.Ганцэцэг, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, “Нюанс” хамтлагийн дуучин Д.Амарсайхан, жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тогложээ.

 

 Үргэлжлүүлэн хаана, ямар уран зургийн үзэсгэлэн гарсан талаар хүргэе. “Шинэ цас-2012” үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Уран бичлэг буюу каллиграф нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найрагтай нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. “Шинэ цас” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил зургаа дахь жилдээ болж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол уран бичлэг үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчилан таниулах, зорилготой. Үзэсгэлэн энэ сарын 23-наас ирэх нэгдүгээр сарын 30-ныг хүртэл Монгол Үндэсний Уран зургийн галерейд үргэлжлэх юм.


 

Харин УДБЭТ-т хөгжмийн зохиолч Ж.Чулууны алдарт “Уран хас” балетыг энэ сарын 29-нд дахин тайзнаа тоглосон юм. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт балетмейстер Б.Жамъяандагва тус балетын цомнолыг бичжээ. Хоёр бүлэг, гурван үзэгдэл бүхий “Уран хас” балетыг анх 1973 онд тайзнаа тавьж байв. Ж.Чулууны "Уран Хас" балетын вальсийн хэсгийн хөгжмийг мэдэхгүй хүн байхгүй биз. Өнгөрсөн 2008 онд Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ж.Чулууны мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Жамьяандагва “Уран хас” балетыг шинэчилж, сэргээн тавьж байв.


Сонгодог урлагийн салбарт тавигдсан олон тоглолтуудаас Хийлч О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” тоглолт хамгийн их анхаарал татсан нь байсан юм. Хийлч О.Байгаль анхны бие даасан тоглолтынхоо талаар  “Миний хувьд 18 дахь жилдээ хийл тоглож байна. Би тоглолтоороо дэлхийн сонгодог зохиолуудыг тоглохоор бэлтгэсэн. Нөгөө талаас мэргэжлийн уран бүтээлчийн хувьд хөгжлийн том алхам байх болов уу” хэмээн тайлбарласан. Тус тоглолтыг УДБЭТ-ын симфони найрал хөгжим, удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаачаар Н.Туулайхүү ажилласан юм. УДБЭТ-нь долоо хоног бүр шинэ тоглолт шинэлэг мэдээ мэдээллээр үзэгчтэйгээ уулздаг бөгөөд энэ удаад ч шинэ сонгодог байж чадлаа. 

Өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн баяртай үйл явдал бол манай циркчид олон улсад амжилт гаргасан явдал байлаа. Монако вант улсын Монте Карло хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын циркчдийн 36 дахь наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчид хүрэл цом хүртлээ. Наадамд дэлхийн 15 орны циркчид шилдгийн шилдэг гэсэн 40 үзүүлбэрээ толилуулсан байна. Дэлхийд нэрээ мандуулж, хүрэл цомын эзэд болсон циркийн жүжигчид ирэх хоёрдугаар сарын 1-ний өглөө 6.30 цагт эх орондоо ирнэ.

Харин chart-т ямар цомог тэргүүлсэн бэ? Долоо хоногийн шилдэг цомгоор дуучин Д.Болдын “My duets” шалгарсан юм.   Дэлгэрэнгүй мэдээллийг www.hi-fi.mn сайтаас авч болно.

  1. Д.Болд “My Duets” цомог. Үнэ: 10000 төгрөг
  2. Х.Лхагвасүрэн “Тэнгэрлэг андууд” цомог. Үнэ: 15000 төгрөг
  3. Д.Болд “Монгол поп” цомог. Үнэ: 9999 төгрөг 
  4. Ч.Дэлгэрцэцэг “Гайхмаараа” цомог. Үнэ: 15000 төгрөг 
  5. Х.Лхагвасүрэн “Харангын Лхагваа” цомог. Үнэ: 15000 төгрөг 
  6. Л.Балхжав “Миний дуунууд-2010” цомог. Үнэ: 18000 төгрөг 
  7. “A Sound” хамтлаг “Release” цомог. Үнэ: 8500 төгрөг 
  8. “Киви” хамтлаг “Бидний дурлал” цомог. Үнэ: 13500 төгрөг 
  9. “Алтан Ураг” хамтлаг “Blood” цомог. Үнэ: 10000 төгрөг 
  10. Д.Батсүх “Эргэн дурсахад” цомог. Үнэ: 8000 төгрөг

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    13 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    20 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    23 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    1 цаг 9 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 44 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    1 цаг 52 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    2 цаг 29 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    2 цаг 42 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    2 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    3 цаг 3 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    3 цаг 24 мин
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    3 цаг 56 мин
  • Улсын цолтой 50 орчим бөх бүртгүүлжээ
    4 цаг 3 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
    4 цаг 33 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
    4 цаг 59 мин
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
    5 цаг 10 мин
  • "Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
    5 цаг 15 мин
  • Х.Нямбаатар: Цахилгаан хязгаарлах эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт, шаардлагатай гэвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна
    5 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
    5 цаг 57 мин
  • Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар иргэдийн саналыг авч эхлэв
    6 цаг 12 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК