Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уучилж болно оо, учруулсан хохирлыг нь төлүүлээч

2015-2-27
0
ЖИРГЭХ

olloo_mn_1424924237_sausgobi              “Саусгоби сэнд” компанийн экс удирдлагуудын хэрэг хоёр, гурван жилийн турш сунжирч байж өнгөрсөн сард татвараас санаатайгаар зугтсан, нуун дарагдуулсан хэргээр шүүх ял оноосон. Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр шүүж "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Ял оноосон цагаас авахуулан Жастин Капла нар гадны хөрөнгө оруулагч гэдгээрээ “далайлгаж” эхэлсэн гэхэд болно. Хамгийн түрүүнд Мянганы сорилтын сангаас манайд өгдөг тусламжийг зогсоохоор мэдэгдлээ гэж хэвлэлээр баахан шуугьцгаасан. Үүний араас зарим нэг улсын Ерөнхийлөгчид нь хүртэл иргэддээ өршөөл үзүүлж өгөхийг хүссэн захидал манай руу удаа дараа явуулсан.

            Энэ бүх хүлээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр иатвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлчихлээ. Түүнийг шийдвэрийг монголчууд янз бүрээр л харж байна. Зарим нэг нь бусдын өмнө бөхөлзөж улс орныхоо хуулийг гууль болголоо гэж чичилж байхад нөгөө хэсэг нь олон улсын тавцанд улс орноо харуулсан зөв шийдвэр байлаа гэж байна. Аль нь ч байсан энэ уучлал сайн, муу хоёр талтай. Гэхдээ энэ хэрэг дээр хүссэн ч, эс хүссэн ч сайн талыг нь бодох нь зүйтэй болов уу. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл нь улам бүр багасаж байгаа энэ үед нүдээ олсон шийдвэр байлаа. Ирсэн нэгнийг нь барьдаг, хорьдог, саатуулдаг, хилээр гарахыг нь хориглочихдог гээд гадныхан манайхаас ерөнхийдөө дөлж эхэлсэн. Ерөнхийлөгч ч шийдвэр гаргасан даруйдаа “Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай” гэж жиргэсэн байсан. Үүнийг нь хүмүүс бас л янз бүрээр тайлбарлаж харагдсан.

         Ерөнхийлөгчийн шийдвэр одоо зөв ч байсан, буруу ч байсан нэгэнт өнгөрсөн. Капла нарыг ялаас мултлах галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн. Гэхдээ энд нэг зүйл асуултын тэмдэг хэвээр үлдэж байна. Тэр нь юу вэ гэвэл Жастин Капла нарын Монгол Улсад учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг хэн, яаж барагдуулах юм бэ. Жастин Каплагийн уучлалын халаалт болгож манай улсын татвараас зайлсхийсэн зарим иргэдэд уучлал үзүүлсэн. Тэднийг ялынхаа талаас илүүг нь биеэрээ идэлсэн. Мөн улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир уучлал үзүүллээ гэж мэдэгдсэн. Харин “Саусгоби сэндс” компанийн удирдлагууд улсад учруулсан хохирлын талаар таг чиг байх юм. Хэдийгээр уучлал үзүүлсэн ч гэсэн хохирлыг нь барагдуулах нь зүйн хэрэг бус уу. Энэ байдлаараа бол мөнгөтэй, гадны хүчирхэг орны иргэн манай улсын газар шороог ухаж баахан ашиг олдог. Тэгсэн мөртлөө улс орны маань хуулийг уландаа гишгиж, хууль бус зүйл хийж татвараас зугтчихаад эцэс сүүлд нь ял шийтгэлгүйгээр өнгөрөх зүйл газар авах вий дээ. Бид уужуу тайван ухаантайгаа харуулж байна гээд хууль зөрчсөн болгоны толгойг энэ маягаар  илээд суугаад байвал нөгөөдүүл нь ял ч үгүй, учруулсан хохирлоо ч барагдуулахгүйгээр цүнхээ түнтийтэл нь чихэж аваад нутаг орон руугаа буцаад байх юм биш биз. Уучилж болно оо. Ядаж учруулсан хохирлыг нь төлүүлээч
0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (203.91.115.40)
    Эрлийз шээснүүдийг дээрээ залыал ийм л үр дүн гардаг юм байга
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • mongol hun (103.212.118.214)
    Gadaadiin horongo oruulagchid fej orildog zangaa tat manaid ter humuuc yu ogcuin be Gazrin uhaad baylagiin avaad ulc ortei bgaa hoino bur xogcoochih Tegvel Ydahdaa Eh iron mun buren buten bna ylc min baylagaa ogood ortei uldehgui Edcen uucnii heruul farahgui
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Irgen (66.181.160.106)
    Hohirlo avch baij hungulult uuchlalt edelmer uun deer tailbaraa irgeded ugih yostoi baimar ene metchile geer uls hohirood baival hetsuu bizde
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.41)
    мөнгөө төлчихвөл шоронд хэн ч суух хэрэггүй. энхбаяр ахуяг дэнзэн гансүх хөөрцог нар ч хулгай дээрэм хийсэн олон тэрбумуудаа буцаагаад л төл.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Монголчууд минь дээ (150.129.142.40)
    бид бие биенийгээ доромжилж гүтгэхээ урдаа барихаасаа илүү аливаад нухацтай хандах хэрэгтэй. П.Очирбатаас эхлээд улсын тэргүүнүүдээ бүгдийг нь л хардаж сэрдэж муулж унагасаар байгаад одоо ээлжит ерөнхийлөгчрүүгээ дайрч л байна. Ерөнхийлөгч эрх хэмжээнийхээ хүрээнд ажлаа л хийж байна. Гадаад улс оронд улсаа төлөөлж танилцуулж байгаа хүн шүү дээ
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.123.22)
    МЭДЭГДСЭН НЬ ЭНЭ НӨХДҮҮД БАЙХАД МЭДЭГДЭЭГҮЙ ДАЛД БАС МАНАЙ ХУУЛИЙГ ТООХГҮЙ НӨХДҮҮД ИХ БАЙНА БАЙНА.МАНАЙХАН ХАМАГ БАЙДАГАА ГАДААДЫН САРМАГЧИНГУУДАД АЛДААД ИРГЭД НЬ ХӨЛ НҮЦГЭН ГЭР ОРОНГҮЙ ГЭЖ.....
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Алиа юм (182.160.0.10)
    Монгол улсын ДНБ-ээс их орлого нуусан гэсэн үү Татварынх их халуурдаг. Алтанхуяг ЕС болоод ААН компанийг яаж дарамталж торгож төсөв бүрдүүлснээ иргэд санаж байна уу
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • DARVIN (202.55.180.8)
    AMERIKCHUUD ARDCHILCAN ORON GEED BUCAD ORNIIG REKETLEJ BOLNO GEJUU IIM L UM BOLJ BAINA
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.213)
    өөриигөө янз бүрээр зүхүүлсэн ирээдүйгээ харсан шиидвэр гэж 4-р ангиин боловсролтой би дэмжиж баина тал, талаас нь тунгааж бодож дүгнэлт хиих ньэр эрүүл хүнии ухаан баидаг байх шүү ,хамар доор хөндлөн гэгчээр хамаагүй бурж болохгүй хүмүүсээ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.218)
    АМЕРИК ГЭДЭГ УЛС НЬ ИРГЭД НЬ ТАРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД НЬ БҮГД ЛУЙВАРЧИД А ЛААЧИД БАЙДАГ ЮМ БАЙНА НӨГӨӨ ЭЗЭН ЧИНГИСИЙН МИНЬ МОНГОЛ УЛСЫГ ЭД ГУТААЛАА ДАА АМЕРИКИЙН ЭЛЧИН НЭРТ САРМАГЧИН ЧАВГАНЦЫГ ХӨӨЖ ГАРГА ТЭР ДИПЛОМАТ ХҮН БИШ ЗҮГЭЭР Л НЭГ ЯНХАН ХҮҮХЭН ЧАВГАНЦ БОЛОХООРОО МОНГОЛД ЭЛЧИНГЭЭР ИРСИЙН ЮМ ШИГЭЭ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • mongol (24.130.243.7)
    ene huzuugyi nohoriin doligonuur zan ni oort ni ashigtsai baisan baih daa. 25 jil eh ornii mini huvi zayagaar togloson Elbegdorjiin dald orohiig harah yomsan.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • АН төлөх үү? 20 тэрбумыг (49.0.162.142)
    35 тэрбум одоо олдохгүй. Сайн ярих юм бол эмнэлгийн барилгын зориулалт өөрчилсөн хүмүүс 20 тэрбумын зардлын мөнгийг төлөх үү? Төрийн хүний буруутай шийдвэрээс гарсан алдагдлын мөнгийг хэн төлөх вэ? Ардууд уу? АН уу?
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
    • ТӨЛӨХГҮЙ ЭЭ КАК ПАУШОК КККККККККККК ТАРВАГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХОЙД НАСАНД НЬ ТАРВАГАЧИН ХҮН ДАНДАА АГНАЖ АРЬСЫГ НЬ ОРОСТ ХЯТАДАД ЗАРЖ БАЙХ БАЙХДАА ААХА ХА ХА ХА
      2015 оны 02 сарын 27
    • ТӨЛӨХГҮЙ ЭЭ КАК ПАУШОК КККККККККККК ТАРВАГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХОЙД НАСАНД НЬ ТАРВАГАЧИН ХҮН ДАНДАА АГНАЖ АРЬСЫГ НЬ ОРОСТ ХЯТАДАД ЗАРЖ БАЙХ БАЙХДАА ААХА ХА ХА ХА
      2015 оны 02 сарын 27
  • Mongol (202.21.124.17)
    Oliggui yumnuudiig oruulj ulsaa gazar shoroogoo tsulmuulsnees orj ireegui ni deer unuudriin uushgaas margaashiin uuh ugui yadahdaa gazar shoroo ni baival mal ni belcheed mahaa ideed amidarch bolno Yu ch ugui guilgachin bolsnoos gazartai ni deer tegeed yadahdaa tulburuu avch baigaad daraa ni uuchildag baigaa daa ene uls turchid mongoliin une tseniig uhsen hurganii arisnaas dor bolgoloo
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.131.226.66)
    35 terbum uls avah l heregtei
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • vv (150.129.141.83)
    ГОЛ НЬ ТАТВАРЫН АКТ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ?
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
    • ЯАГААД ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ОЮУТОЛГОЙ ШИГ ЛУЙВАРДУУЛЧИХСАН УУ БАС ТЭХИЙН БОЛ ЭНЭ ГЭРЭЭЧИНГҮҮДИЙГ А ЛААД ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ
      2015 оны 02 сарын 27
  • ZOCHIN (150.129.143.211)
    GENEN TENEGUUD BAINA DAA YAG TOLJ KHARAGDAACH UHERNUUD HEZEED UHREEREE L BAIKH YUM DAA
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • монгол зүрх (202.131.229.98)
    Зөв шийдвэр болсоон. ерөнхийлөгч бол гадаад харилцаагаа хөгжүүлж олон улсанд улсаа таниулах гарц шүү дээ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Урнаа (103.9.89.210)
    энэ хэрэг дээр хүссэн ч, эс хүссэн ч сайн талыг нь бодох нь зүйтэй болов уу. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл нь улам бүр багасаж байгаа энэ үед нүдээ олсон хэрэг шийдвэр байлаа. таллагдлаа Ирээдүй хожим хойдхоо бодсон сайхан шийдвэр байсан
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • zochin (184.170.21.42)
    erunhiilugch maani mohgol hvnii uujim setgel tsaashlaad ulssinhaa ner hvnded hamaatai zuw shiidwer gargasan harin ter ur shiriig ni hariutssan baiguullaga ni tolvvlehl heregtei
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (124.158.124.156)
    хохирлоо төлнө гэсэн байсан төлөх байхаа
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    7 цаг 7 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    7 цаг 46 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    7 цаг 49 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    7 цаг 54 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    7 цаг 55 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    8 цаг 32 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    9 цаг 8 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    9 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    9 цаг 40 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    9 цаг 55 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    10 цаг 0 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    10 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    10 цаг 47 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    11 цаг 5 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    11 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    11 цаг 55 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    11 цаг 57 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    12 цаг 52 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    13 цаг 28 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    13 цаг 29 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК