Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Алтанхүү VS Ц.Алдармаа: Шүүхийн шударга, энэрэнгүй байдлыг илтгэсэн үү?

2015-3-09
0
ЖИРГЭХ

Найз охиноо 48 цаг зодож амь насанд нь халдсан байж болзошгүй хэргээр шалгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал болж шийдвэрээ гаргав.


7s6mbck11aevb32ho3d3bvm5le  
Г.Алтанхүүгийн хэрэг шүүх шударга гэдгийн баталгаа юу?

Найз охиноо 48 цаг зодож амь насанд нь халдсан байж болзошгүй хэргээр шалгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал болж шийдвэрээ гаргав. Түүнд найз охиноо хөнөөгөөгүй харин зоддог байсан нь үнэн гэх үндэслэлээр шүүхээс 3 жилийн ял оноосон юм. Тэгвэл энэхүү мэдээллийг сонссон зарим хүмүүс ял завших гэдэг л энэ байна даа хэмээж бухимдлаа илэрхийлсээр байв.  Гэвч учир мэдэх хүмүүс шүүх хэнээс ч хараат бус, шударга үнэн гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өглөө гэж үзэж байна.

Г.Алтанхүүгийн тухайд хэрэг анх задрахад л олон нийтэд алуурчин мэтээр ойлгогдсон. Найз бүсгүйгээ олон цагийн турш тарчлаан зовоож хөнөөсөн хамгийн адгийн хэрэгтэн мэтээр яригдсан. Энэ хэрэгт энгийн иргэдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл анхаарал хандуулсан. Хэргийн үнэн мөнийг олж, алуурчныг шийтгэх ёстой гэдгийг хууль шүүхийн байгууллагад хүртэл анхааруулсан. Ёстой л олон хүний нүд, чихээ сонортуулсан хэрэг байв.

Гэвч эцсийн дүнд шүүх Г.Алтанхүүг талийгаач Ц-гийн аминд хүрээгүй гэдгийг тогтоолоо. Маш олон хүний гайхшралыг төрүүлж, бухимдалд автуулах энэ шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргалаа. Олон арван хүний нүдэн дээр, олон арван хүний чихэн дээр энэхүү шийдвэрээ уншиж танилцууллаа. Тэгвэл энэ шийдвэрийг шүүгчдийн зүгээс Г.Алтанхүүгийн тусын тулд гаргасан уу. Харамсалтай нь үгүй.

 Учир нь тэдэнд хийгээгүй хэргийнх нь төлөө хүнийг яллах эрх байхгүй шүү дээ. Хэн ч тэднийг чичилж, наад хүнээ яллах хэрэгтэй гэж тушааж байсан ч тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх нь шүүгчийн үүрэг.

Эгдүүцлийг бий болгосон энэхүү шийдвэрээ гаргахдаа тэд бусдаар шүүмжлүүлж, хараалгаж зүхүүлэхээ мэдэж байсан. Гэсэн ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч, эцсийн дүнд шударга шүүх байдаг гэдгийг энэ хэргээр илчилж өгч байгааг учир мэдэх хэдхэн хүн анзаарсан гэлтэй.

Олон мянган хүний анхаарлын төвд байгаа энэ хэргийг төсөөлөхийн аргагүйгээр өөрчилж чадсан шүүхийг хэн нэгний харцаар хөдөлсөн гэж бодох хүн одоо ч байгаа байх.

Гэвч Ерөнхийлөгчөөс илүү ар талтай хүн гэж ховор биз ээ. Учир нь Ерөнхийлөгч хүртэл уг хэргийг анхааралтай ажиглаж байсан шүү дээ. Тиймээс асар олон хүний хараанд байсан, чих тавьж байсан, улсын тэргүүн нь хүртэл анхаарал хандуулж байсан уг хэрэг олон арван нотлох баримттайгаар шийдэгдсэн гэдэгт итгэлтэй байгаа юм.

 Магадгүй энэ хэрэг дээр шүүх хэнээс ч хараат бусаар ажиллаж чадсан гэдгийг олон өнцөг гаргагч хүмүүсийн аль нэг "өнцөгт" багтсан биз ээ.
7s6mbck11aevb32ho3d3bvm5le
Ц.Алдармаа дээр шүүх энэрэнгүй гэдгээ харуулав уу?

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчид болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар огцом түргэн уур, хорсол зэвүүцлээсээ болж нэгнээ буцлам халуун усаар түлсэн. Эмэгтэй хүмүүс, тэр дундаа үлгэр дуурайлал болж явдаг урлагийнхан нийгэмд ийм зүйл сонсгосон нь багагүй шүүмжлэлийг дагуулсан. Урлагийн алтан тайзнаа зэрэгцэн алхаж, зовлон жаргалаа хуваалцан ажиллаж хөдөлмөрлөж байсан тэдний хувьд хийсэн хэргийнхээ төлөө шүүхийн танхимд зогсоно гэдэг яахын аргагүй хүнд зүйл.

“Нэр хугарахаар яс хугар” гэгчээр нэр хүнд нь ч сэвтэж эхэлсэн. Нэгнээ ийн хохироосондоо чин сэтгэлээсээ гэмшсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж тэд уйлсан, шархалсан. Шүүхийн өмнө гэмээ наминчилж, нэгнийхээ хохирлыг барагдуулна гэж андгай тангараа өргөсөн. Мөн алдаагаа давтахгүйгээ хэлж, зохих шийтгэлээ ч хүлээхэд бэлэн гэдгээ өчсөн.

Тэгвэл шүүхээс тэдэнд ял, мөнгөн торгуулийг ч оноосон. Тодруулбал, Ц.Алдармаад эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар бусдын биед онц хэрцгий аргаар санаатайгаар гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр 7 жил 10 хоногийн ял оноосон бол жүжигчин Д.Оюунтуулд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 1.350.000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Гэхдээ давж заалдах шатны шүүхэд тэдний  хэрэг өөрөөр шийдэгдэх байх гэж найдах хүн олон байсан юм. Магадгүй зарим хүмүүс тэднийг шийтгэж, ялыг нь эдлүүлэх хэрэгтэй гэж байсан ч нөгөө хэсэг нь арай өөрөөр хандаж байв.

Энэ бүхний дараа Давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн  "Шинэ үе" продакшнд дахин харамсалтай явдал тохиов. Дотны анд, чадварлаг ажилтнаа тэд цаг бусаар алдав.

Юун шүүх хурал, юун түлэгдэлт. Тэдэнд маш хүнд тусах нь ойлгомжтой. Монголын ард түмэнг дахин харуусуулсан уй гашуу болов. Энэ бүхний хажуугаар Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал болов. Гэвч Ц.Алдармаа тэнсэрч, харин Д.Оюунтуулд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд ямар нэгэн ял, шийтгэл оногдуулаагүй юм.

Хамгийн сонирхолтой нь энэ шийдвэрийн дараа иргэд Шүүх рүү дайрах биш энэрэнгүй байлаа гэцгээж байв. Үнэхээр шүүх энэрэнгүй байх ёстой. Үүнийгээ ч эл хэрэг дээр харуулж чадсан гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

Ийн шүүхийн шударга, энэрэнгүй байх  зарчмыг дээрх хоёр хэргээс тод томруун харж болох талтай. Магадгүй та бидэнтэй санал нийлэхгүй байж болох ч энд хэн нэгэний захиалгаар, шүүхийн талд илт давуугаар үйлчилсэн зүйл байхгүй гэдгийг онцлон мэдэгдэе.

Сэтгүүлч хардах, санал бодлоо дэвшүүлэх, анализ дүгнэлт хийх бүрэн эрхтэй. 
 
 24tsag.mn

 

 
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.70.37.54)
    Үнэн ш дээ зоригтой зөв бичиж
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.120.220)
    uu zaza odoo udahgvi nuguu ***** er em 2 bidniig hereldvvleed bhaar n bugsun deer n algadsan chin yhchihseen geed bgam chin shvvh tgl ylgvi gargah yum bnaldaa
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (94.21.103.222)
    7 jiliig yamar amarhan tenesen bolgoo ve taniluud suljeenuudee oor yadarsan negen bol heveer uldeenedee shuugch gejdee huulch gejdee chaavaas
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (94.21.103.222)
    ohid busguichuudee altanhuug sain haraad avdaa daraagiin yamar azgui busgui uuntei tanilchaj amia aldah boldoo buh zuil hahuul haalgaar yavagdsan bna shuudee
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • araichdee (94.112.196.215)
    ALtanhuu chamaih huuli urshuuj tegvel buhel buten hunii amiig hunuusniig chini tenger burhan urshuuhgui baihaa hugel hudeeree gardag ymdaa chamd hartad zugeer amisgalaad alhah erh baihgui hunii adag shavhruu mini
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • zaaa yashgôoo (188.64.247.13)
    amlarmaa ymar hvn alj hvree talchihsan bish . utaggvi medeelel bn
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.235.234)
    heheh iim ym bichihee bolioche, etsest n setguulch hardah bla bla bla! boditoi bichya ene bishee
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • mongol (202.179.15.171)
    hvn alaad bi zvgeer zodson geed 3 jiliin yl abaad l. vnen shudarga saihan shvvh bnaa.. vhsen hvn vg heleh bishee ingej gordoj bolohgui dee..
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Zochin (103.229.121.192)
    Boliochee elbegdorjoo
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • УУЧЛАЛ ГЭМТ ХЭРГЭЭС ДООР (202.179.28.145)
    АЛААД, ШАЛЗЛААД БАЙВАЛ ЯМАР Ч ЯЛГҮЙ БАЙЖ БОЛОХ Л ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО ХЭ ХЭ
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • аааа (122.201.22.150)
    санамсаргүй байдлаар гулгаж яваад хүний аминд хүрсэн 14 настай хүүхэд. Санаатайгаар хүнийг халуун усаар түлэх санаатайгаар хүнийг зодож ***** хоорондоо ямар их зөрүүтэй яллаж байна даа
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • muunuu (75.37.28.143)
    Altanhuu bol *****, 3 jil bish 30 jil avah estoi, shuuh estoi unen nuuree , hahuulid idegdsenee haruulsan. Aldarmaa bol ailshgiin hargis huuhen ter yal edleh estoi bsan, odoo shuuhed hen ch itgehgui
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.204)
    Үхсэний хохь гэж энэ дээ.Харгис этгээдийн гарт амь насаа алдсан бүсгүйг өвчнөөр үхсэн мэт шүүх нь хэнд ашигтай байсан юм болоо.Монголын шүүх байгууллага дээд зэргээр ялзарсаныг илтгэсэн явдал боллоо.
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    ШҮҮХИЙН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ ГЭЖ БИ ХАРЖ БАЙНА. ЭНЭ 2 ХЭРГЭЭР МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ДҮГНЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ. МАНАЙ ШҮҮХИЙНХЭН ОЛНЫ НҮДН ДЭЭРХ ХЭРЭГ, ЭСВЭЛ ОЛНЫ ТАНИЛ ЭРХМИЙН хэргийг ингэж шийдэж магад. Цаана чинь нийгэмд хэн ч биш хэнд ч гэм хийгээгүй түг түмэн хүн хохироод явж байна. ШҮҮХИЙНХЭН ХЭНЭЭС Ч АЙХАА БОЛЬСОН, ТЭД авч буй цалин албан тушаалын эрх мэдэлдээ сагсан улс ...ЭНЭ МАШ ҮНЭН ҮГ ШҮҮ. . .
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    ШҮҮХИЙН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ ГЭЖ БИ ХАРЖ БАЙНА. ЭНЭ 2 ХЭРГЭЭР МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ДҮГНЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ. МАНАЙ ШҮҮХИЙНХЭН ОЛНЫ НҮДН ДЭЭРХ ХЭРЭГ, ЭСВЭЛ ОЛНЫ ТАНИЛ ЭРХМИЙН хэргийг ингэж шийдэж магад. Цаана чинь нийгэмд хэн ч биш хэнд ч гэм хийгээгүй түг түмэн хүн хохироод явж байна. ШҮҮХИЙНХЭН ХЭНЭЭС Ч АЙХАА БОЛЬСОН, ТЭД авч буй цалин албан тушаалын эрх мэдэлдээ сагсан улс ...ЭНЭ МАШ ҮНЭ ҮГ ШҮҮ. . .
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Шүүх бол их цэвэрлэгээнд орох болсон газар шүү..
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Үнэн юмыг хэлэхээр хүмүүс дандаа захиалга, явуулга мэтээр харах юм
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • МӨНХ (202.70.43.122)
    ШҮҮХИЙН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ ГЭЖ БИ ХАРЖ БАЙНА. ЭНЭ 2 ХЭРГЭЭР МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ДҮГНЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ. МАНАЙ ШҮҮХИЙНХЭН ОЛНЫ НҮДН ДЭЭРХ ХЭРЭГ, ЭСВЭЛ ОЛНЫ ТАНИЛ ЭРХМИЙН хэргийг ингэж шийдэж магад. Цаана чинь нийгэмд хэн ч биш хэнд ч гэм хийгээгүй түг түмэн хүн хохироод явж байна. ШҮҮХИЙНХЭН ХЭНЭЭС Ч АЙХАА БОЛЬСОН, ТЭД авч буй цалин албан тушаалын эрх мэдэлдээ сагсан улс
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    саяхан
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    6 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    52 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    53 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    1 цаг 11 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    1 цаг 17 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    2 цаг 1 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    2 цаг 3 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    2 цаг 57 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    3 цаг 34 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    3 цаг 35 мин
  • ТАНИЛЦ: Монгол улсын 2025 оны ШИЛДЭГ 10 татвар төлөгч аж ахуй нэгж
    4 цаг 8 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
    4 цаг 42 мин
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 0 мин
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
    5 цаг 19 мин
  • Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай байна
    5 цаг 24 мин
  • А.Баяр: Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй
    5 цаг 47 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2019 онд анх удаа эмэгтэйчүүдийн мотоспортын тэмцээн зохион байгуулагдав
    5 цаг 50 мин
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 16 дуудлага бүртгэгджээ
    5 цаг 51 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК