Гаалийн
ерөнхий газрын дэд даргыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томиллоо.
Гаалийн
ерөнхий газрын дэд даргыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томиллоо. Төрийн
албанд, хуулийн салбарт 35 жил ажилласан Б.Цэрэнбалтавыг энэ албан тушаалд
томилж байна. Тэрбээр 1953 онд
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1971 онд Нийслэлийн 3 дугаар дунд
сургууль, 1975 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын хуулийн анги төгссөн, хуульч мэргэжилтэй.
Б.Цэрэнбалтав нь
1975-1979 онд Улаанбаатар хотын Прокурорын газарт мөрдөн байцаах
хэлтсийн дарга, 1979-1988 онд Дорнод аймагт туслах прокурор, прокурорын орлогч,
1988 онд Улсын ерөнхий прокурорын газрын тусгай хяналтын хэлтсийн прокурор,
1988-1997 онд Сүхбаатар аймагт прокуророор ажиллаж байсан. Мөн 1997-1999 онд
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурор, 1999-2010 онд Улсын ерөнхий прокурорын
газарт хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (3)