Монгол улс тэргүүлдэг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр Польшийн Варшав хотод боллоо. Уг хурлаар хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гуравдугаар хурлын бэлтгэл, Гүйцэтгэх хорооны ажлын журам болон ажилтнууд шалгаруулах зэрэг асуудлыг шийдвэрлэжээ. Удирдах зөвлөлийн гуравдугаар хуралдаан ирэх сард Женевт болох бол дараагийн хуралдаан Улаанбаатар хотод долдугаар сард болох аж.
Гүйцэтгэх хорооны хурлыг Элчин сайд С.Бадрал даргалж, О.Дамбийням болон бусад албаны хүмүүс оролцжээ. Тус хороонд АОХН-ийн Гурвал (Литва, Монгол, Эл Салвадор улс), АНУ, Нигериа, БНСУ, БНПУ, Швед улсууд багтдаг байна.