
Хоёрдугаар сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх болсонтой холбоотойгоор Засгийн газар ээлжит бус хурал зарлаж цаг сунган хуралдаж байна. Шинээр томилогдсон Сангийн сайд болон бусад Засгийн газрын гишүүд цалин нэмэхийн тулд 2012 оны улсын төсөвт хэрхэн тодотгол хийх талаар хэлэлцэж байгаа юм.